Улс төр хэмээх халуун тогоонд буцлах хүнд хэцүү замыг сонгосон эрхмүүдийн ард тэднийг ойлгож, дэмжих ухаалаг бүсгүйчүүд байх бөгөөд эдгээр бүсгүйчүүдийн зарим нь хэн ч хараад нүд унагаж, сэтгэл алдармаар гоо үзэсгэлэнтэй ажээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ хамгийн алдартай улс төрчдийн дур булаам эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ.
АНУ-ын хамгийн анхны өнгөт арьст ерөнхийлөгч болох Барак Обама (Barack Obama)-ийн эхнэр Мишел Обама нь өдгөө 52 настай бөгөөд 1964.01.17-ны өдөр АНУ-ын Чикаго хотноо төржээ. Тэрээр нөхөртэйгөө анх танилцаж байх үедээ хуулийн байгууллагад ажилладаг нэгэн байжээ. Зөв хооллолтыг амьдралынхаа хамгийн чухал зарчим болгосон Мишел Обама төрөл бүрийн амттай хоол хийх дуртай гэнэ.
Манай урд хөрш болох БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинь (Xi Jinping)-ийн эхнэр болох тэрээр 1962.11.20-ны өдөр Хятадын Линьи (Linyi) гэх газар төрсөн бөгөөд дуучин мэргэжилтэй бүсгүй юм. Түүнийг 2014 онд дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлээс зарласан дэлхийн хамгийн хүчирхэг, нөлөө бүхий эмэгтэйн нэгээр нэрлэсэн бөгөөд уг жагсаалтын 57 дугаар байрт орсон байна.
Испанийн экс ерөнхий сайд Хосе Луйс Родригез Запатеро (Jose Luis Rodriguez Zapatero)-ийн эхнэр болох Сонсолез Эспиноза нь Испанийн алдар нэрэнд хүрсэн дуучдын нэг бөгөөд багш мэргэжилтэй бүсгүй байдаг аж. Хосууд 1990 онд гэрлэснээсээ хойш өнөөдрийг хүртэл аз жаргалтай амьдарч байгаа бөгөөд дуучин бүсгүй өдгөө 55 настай юм байна.
2004 болон 2008 онуудад АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, Америкийн томоохон улс төрчдийн нэг болох Деннис Кучинич (Dennis Kucinich)-ийн эхнэр болох Элизабет Кучинич нь 39 настай настай бөгөөд хосууд 2005 онд анх танилцацгааж байжээ. Нөхрөөсөө харьцангуй өндөр нуруутай, үзэсгэлэнт бүсгүй маань Их Британийн Кент (Kent)-ийн их сургуулийг амжилттай төгссөн бөгөөд мэдлэг боловсрол өндөртэй нэгэн юм.
2011 оныг хүртэл ханилсан эхнэрээсээ салж, өдгөө 38 настай АНУ-ын "NFL" буюу "Мэргэжлийн хөл бөмбөгийн лиг"-т эмчээр ажилладаг бүсгүйг хайрлах болсон Арнольд Шварценнегер (Arnold Schwarzenneger) нэг хэсэг цахим ертөнцийг шуугиулсан билээ. Харин түүний шинэ амраг болох Миллиган нь 1974 онд АНУ-д төрсөн бөгөөд өмнө нь гэр бүл зохиож байсан гэнэ. Бодибилдингийн нэрт мастер энэ талаар "Би гэр бүлээ цуцлуулсандаа харамсаж байна. Гэвч би сэтгэл зүрхээ дагахаар шийдсэн" хэмээн хэлж байжээ.
Европ тид орших хамгийн жижиг газар нутагтай улсуудын нэг болох Монакогийн хунтайж хоёрдугаар Альберт (II Albert)-ийн эхнэр Чарлене нь 1978.01.25-ны өдөр алс холын Африк тивд орших Зимбабве (Zimbabwe) улсад төрсөн бөгөөд түүний хувь тавилан ирээдүйд гүнж болон өөрчлөгдөнө гэж хэн санах билээ. Цагтаа Олимпийн их наадамд усанд сэлэлтийн төрлөөр оролцож явсан тэрээр 2011.07.01-ний өдөр Альберт хунтайжтай гэр бүл болж байжээ.
Дэлхийн хамгийн хүчирхэг гүрнийг удирдаж буй Владимир Путины шинэхэн амрагаар тодроод байгаа уран гимнастикийн тамирчин Алина Кабаева нь шаггүй загвар өмсөгч бөгөөд 1983.05.12-ны өдөр Узбекистан улсын нийслэл Ташкент хотод төржээ. Тэрээр ОХУ-ын хамгийн алдартай эмэгтэй гимнастикчдын нэгээс гадна Олимпийн их наадмын алт, хүрэл медаль, мөн ДАШТ-ний олон удаагийн аварга юмсанж.
Йордан улсын хунтайжийн зүрх сэтгэлийг эзэмдсэн түүнийг Раниа Аль-Абдуллах (Rania Al-Abdullah) гэдэг бөгөөд 1970.08.31-ний өдөр Кувэйт улсад төржээ. Түүний хувьд "Facebook", "Youtube", "Instagram" зэрэг сошиал сувгуудыг идэвхтэй ашигладаг нэгэн бөгөөд өдөр тутмынхаа амьдралын сонин хачныг бусадтай хуваалцах дуртай байдаг гэнэ. Хосууд анх 1992 онд нэгэн үдэшлэгийн дараах оройн зоог барих ёслол дээр танилцсан бөгөөд 1993.06.10-ны өдөр гэр бүл болцгоосон байна.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж, хүчтэй өрсөлдөж буй Дональд Трамп (Donald Trump)-ийн эхнэрийг үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүй гэдэгтэй санал нийлэх хүн дэндүү олон байгаа биз ээ. Меланиа Трамп нь 1970.04.26-нд Словени улсад төрсөн бөгөөд Америк иргэншилтэй Словени бүсгүй юм. Өдгөө 46 насыг зооглосон хэдий ч, түүн шиг гоо үзэсгэлэнгээ хэвээр нь хадгалсаар ирсэн байгаа бүсгүйчүүд тун ховор бөгөөд хосууд 2005.01.22-ны өдөр гэр бүлээ батлуулцгааж байжээ.
1967.12.23-ны өдөр Италийн Турин хотод төрсөн тэрээр Франц улсын экс ерөнхийлөгч Николаc Саркози (Nicholas Sarkozy)-той 2007 онд нэгэн үдэшлэгийн үеэр танилцаж байсан бөгөөд төд удалгүй буюу нэг жилийн дараа түүнтэй гэр бүл болж, дэр нэгтгэсэн байна. Сонирхуулж хэлэхэд Карла Бруни нь загвар өмсөгч, дуучин, дууны үг зохиогч мэргэжилтэй бөгөөд олон төрлийн авъяастай хэрнээ дур булаам, үзэсгэлэнтэй гэдгээрээ олон залуусын нүдийг хужирладаг байна.