“Дэлхийн мисс”-ийн 66 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо явагдаж, Пуэрто-Рико улсын мисс Стефани Дел Валле титмийн эзэн боллоо.
Тэрээр 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 19 настай бөгөөд Нью-Йорк хотын “Pace” их сургуульд харилцааны чиглэлээр суралцдаг. Стефани испани, англи, франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Дэлхий миссийн тэмцээнд оролцохоосоо өмнө Пуэрто Рикогийн загвар зохион бүтээгч Карлос Албертогийн загварын шоунд оролцжээ.