Барак Обама ард түмэндээ хандаж сүүлчийн илтгэлээ тавьсан ТОРГОН МӨЧ
АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ес хоног үлдээд байна. Энэ сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон Доналд Трамп тангараг өргөснөөр АНУ-ын 44 дэх төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрх дуусах юм. Тэрбээр “Цагаан ордонд үг хэлэхийн оронд би болон миний эхнэр Мишель Обама гараагаа эхэлсэн тэр газартаа буцаж ирэхийг хүссэн учир би Чикаго хотод Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхийг хүссэн” юм гэв.