-Агаарын бохирдлын талаар их ярьж байгаа энэ үед судалгаа, шинжилгээний ажлын тухайд хөндөж асуумаар байна. Хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж буй нь ойлгомжтой ч иргэд, олон нийтэд энгийнээр тайлбарлах үүднээс ярилцвал ямар вэ?
-Агаарын бохирдлын тухай асуудал 2004 оноос эхлэн нийгэмд нэлээд эрчимтэй хөндөгдөх болсон. Хэдийгээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар судалгааны чиглэлийн байгууллага биш боловч 2008 онд манай зүгээс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнд захиалж, ”Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэнд тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа” талаарх судалгааг хийлгүүлж байв. Энэ судалгаагаар Улаанбаатар хотын төвийн болон захын гэр хорооллын дүүрэг, мөн хөдөө орон нутагт агаарын бохирдолгүй газарт амьдарч буй хүүхдүүдийн хяналтын тоог адилхан түүж авч, судалсан. Ингээд Улаанбаатарт байгаа хүүхдүүдийн уушигны амьдралын багтаамж нь эрс бага, халдварт өвчинд илүү өртөмтгий, жилд хүрдэг ханиадны тоо нь ч илүү, астам харшилтай, амьсгалын замын өвчнөөр бусад газрынхнаас тав дахин их өвчилдөг гэсэн судалгаа гарсан юм. Дараа нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн бие даасан судалгаануудыг мөн хийсэн байдаг. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас хийгдсэн нэлээд судалгаа бий. Одоо ч зарим судалгаанууд хийгдээд явж байна. Энэ бүгдээс дүгнэлт хийж үзэхэд, агаарын бохирдол монгол хүний эрүүл мэндэд ноцтой нөлөөлж байна гэдэг нь нэгэнт тогтоогдсон зүйл. Ялангуяа амьсгалын замын өвчлөл, зүрх судасны өвчинд илүү ноцтой нөлөөлж байна. Сүүлийн үед агаарын бохирдол хавдрын өвчлөлд хэд орчим хувиар, хэрхэн яаж нөлөөлж байна вэ гэдэг судалгааг эрчимтэй хийж байгаа. Жишээ нь, уушигны хавдрын өвчин ойрын жилүүдэд эрс нэмэгдсэн. Эмнэлгүүдэд энэ нь илт анзаарагддаг бөгөөд нарийвчилсан судалгаанууд ч хийгдээд эхэлсэн байна. Ер нь агаарын бохирдолттой холбоотойгоор тархинд цус харвах ч юмуу хавдар үүсэх томоохон эрсдлүүд нэгэнт бий болж, хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа нь илэрхий болсон зүйл. Түүгээр ч зогсохгүй Олон улсын хавдрын агентлагаас 2010 оноос эхлэн “агаарын бохирдол нь хавдар үүсгэх нэг хүчин зүйл мөн” хэмээн баталсан байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүнийг хүлээн зөвшөөрч, агаарын бохирдлын “хүлцэх хэмжээ” гэдгийг тогтоосон. Тухайлбал, агаарын чанарын индекс 25 байх юм бол агаарын бохирдлын “хүлцэх хэмжээ” мөн. Ийм нөхцөл, хэмжээнд иргэн та маск, амны хаалт зүүхгүй байж болно. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлын талаар та санаа зовохгүй байж болох нь. Харин

Монголын нөхцөлд бол энэ хэмжээ арай өндөр гараад байгаа юм. Манай үндэсний агаарын бохирдлын “хүлцэх хэмжээ” 50 гэсэн тоотой байгаа.
Мөн агаарын бохирдлын жилийн дундаж болон бусад үзүүлэлтийг харахад, манай энэхүү тогтоогдсон хүлцэх хэмжээнээс даруй 10-20 дахин илүү, заримдаа түүнээс ч их 4000 хүрсэн тохиолдлууд ч байна. Бүр 4500-д хүрсэн удаа ч бий. Ер нь жирийн салхигүй өдрүүдэд агаарын бохирдол хамгийн их байдаг. Жишээ нь, Улаанбаатар хотын захын дүүрэгт Баянхошуу хавиар бол байнгын 2000 гэсэн тоо бүхий “хүлцэх хэмжээ” гардаг. Тэгэхээр ердийнхөөс 30-40 дахин өндөр бохирдолттой агаараар хүмүүс амьсгалж байна. Ийм нөхцөлд хавдар, зүрх судасны өвчин үүсгэгч эрсдэл нэмэгдэж, хүний нас баралтад нөлөөлөлгүй яах вэ. Агаарын бохирдолттой газар, орчинд 10-20 жил амьдарсан хүмүүс зүрх судасны архаг өвчлөл, тархинд цус харвах ч юм уу, уушигны архаг бөглөрөл, хүндрэл, хавдар зэрэгт өртөхгүй байхын аргагүй юм.
-Үнэхээр сэтгэл өвтгөсөн тоо, баримтын талаар хөндөж ярилаа. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газраас өрхийн эмнэлгүүдтэй хэрхэн хамтран ажиллаж байна вэ? Хүмүүст зөв мэдээлэл хүргэж, хамгийн энгийн байдлаар туслах тал дээр та бүхэн юу хийж байгаа вэ?
-Өрхийн эрүүл мэндийн төв болон Дүүргийн эрүүл мэндийн төв бол манай харьяаны байгууллага бөгөөд Нийслэлийн эрүүл мэндийн газар, мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн яамнаас өгч байгаа үүрэг, даалгаврыг хэрэгжүүлэгч байгууллага юм л даа. Иймд Эрүүл мэндийн сайдын тушаал, Хотын Засаг даргын захирамж болон манай байгууллагаас тушаал, шийдвэр гарсан нөхцөлд Өрхийн эмнэлгүүд, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүд хэрэгжүүлж ажиллах нь зүйн хэрэг. Манай байгууллагаас юуны түрүүнд, агаарын бохирдлоос хүн өөрийгөө хамгаалах асуудлыг хамгийн эхэнд тавьж байгаа. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт иргэд заавал орох ёстой. Уушигны зургийг жишээлбэл, жилд нэг удаа, эрсдэл ихтэй бол жилд хоёр удаа авахуулж байгаач ээ гэдэг. Түүнчлэн бусад өвчний эрт илрүүлэлт, халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үзлэгт байнга орж байх хэрэгтэй гэдгийг иргэдэд зөвлөж, сэрэмжлүүлдэг. Манайхан өвдөхгүй л бол эмнэлэгт үзүүлдэггүй муу зуршилтай. Гэтэл нөгөө халдварт бус өвчний нөлөөллүүд болон орчны бохирдлын хорт нөлөөллүүд хүний биед аяндаа өвчин үүсгэж байдаг учраас тун аюултай юм. Хэрэв та урьдчилан сэргийлэх үзлэгт эртхэн ороод, биедээ ямар нэгэн өвчний үүсвэр буйг мэдсэн тохиолдолд оношлогоо, эмчилгээний явц, үр дүн төдий чинээ сайн байх болно гэдгийг бүү мартаарай л хэмээн ойлгуулахыг хичээдэг. Энэ нь зөвхөн хувь хүний эрүүл мэндийн тухай асуудал бус. Цаашлаад эдийн засаг, төсөвтэй ч холбоотой зүйл. Иймд иргэн хүн бүр, айл өрх болгон, албан байгууллага, аж ахуйн нэгж бүр эрүүл мэндийн асуудлаарх тодорхой хэмжээний төсөв, тооцоотой байж, энд яригдсан урьдчилан сэргийлэх арга, ажиллагаа хэрэгжих ёстой л доо. Өөрөөр хэлбэл айл өрх, гэр бүл төдийгүй байгууллага, хамт олон эрүүл мэндийнхээ төлөө анхаарч, цаг зав зарцуулдаг, урьдчилан сэргийлэх үзлэгт орж, эмнэлгээр үйлчлүүлдэг тодорхой төсөв, эдийн засгийн тооцоо судалгаа бүхий сан хөмрөгтэй, төлөвлөгөөтэй байх тухай яриад байна л даа. Ийм төсөв гаргаад, олсон орлогынхоо тодорхой хувийг нь эрүүл мэндийнхээ төлөө зарцуулахаар шийдвэрлээд явах юм бол өвдсөн хойно нь бус, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалдаг дархлаа манай иргэдэд сууна шүү дээ. “Авто машинаа үзлэгт оруулчихаад, хүн өөрийгөө эрүүл мэндийн үзлэгт оруулахгүй байна” гэж яриад байдаг чинь хэрэг дээрээ үнэн л асуудал байгаа юм. Тэгэхээр эрүүл мэнддээ хүн та тодорхой хэмжээгээр мөнгө заавал зарцуулж, өөрсдийгөө эрсдлээс хамгаалах ёстой. Хамгийн энгийн жишээ гэхэд л гудамжинд амны хаалт, маск зүүгээд явж байгаа хүн хэд вэ гэдгийг ч тоолоход амархан. Ер нь, агаарын бохирдлын үед хоёр төрлийн зүйлээр өөрийгөө хамгаалж болно гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, дотоод орчны агаарын бохирдолттой үед агаарт байгаа тоосонцруудыг шүүх шүүлтүүр хэрэгтэй. “Нerba шүүлтүүр” хэмээх шүүлтүүрийг болж өгвөл айл өрх, албан газар болгон авч тавих хэрэгтэй байна. Хоёрт, бид гадуур гарахдаа маск зүүдэг байвал зүгээр байна. Иргэн та өөрөө өөрийгөө ингэж тодорхой түвшинд хамгаалж чаддаг байх нь хамгийн чухал болоод байна. Энэ бол тэр хүний өөрийнх нь үүрэг ч гэж хэлж болно. Орчны бохирдол болон орчноос шалтгаалж байгаа хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалуулахаар төрийн зүгээс шаардаж байгаа иргэдийн эрх зөв хэдий ч, гэр бүл болон өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах үүрэг ч бас бидэнд байгаа гэдгийг мартах учиргүй юм. Зөвхөн тэр “Нerba шүүлтүүр”-гүйгээр иргэд өөрсдөө санаачлагаараа төрөл бүрийн агаар шүүгч, агаар цэвэршүүлэгчийг зохион бүтээчихсэн жишээ ч олон байна. Энэ бол эерэг үзүүлэлт, эерүү хандлага юм. Хүмүүсийн зан үйл, ёс зүй, ухамсар тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байна гэсэн үг шүү дээ. “Грин Лайн” гээд төрийн бус байгууллага Солонгосоос маск авчран, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдүүдэд тэдгээр маскаа зүүлгэж, туршиж үзсэн юм. Манайхаас зөвшөөрөл аваад, хамтарч хийсэн л дээ. Тэгэхэд тухайн сургуулиуд дээр амьсгалын замын өвчлөл эрс буурсан. Хүүхдүүд ханиад хүрээд, чөлөө авдаг нь илт багассан. Ингэхээр тодорхой хэмжээгээр маск агаарын бохирдлоос хүүхдүүдийг хамгаалсан байна. Энэ нь амьсгалын замын өвчний үйлчлэлд нөлөөлөөд байгаа хүчин зүйлийг бууруулж болох юм гэдгийг баталж чадсан ач холбогдолтой судалгааны ажил болсон. Энэ мэтээр энгийн янз бүрийн маркетингуудыг эрүүл мэндийн байгууллага болон иргэдийн зүгээс ч тодорхой түвшинд хийх ёстой.
-Тэгвэл, масктай холбоотойгоор асуухад танай байгууллага ЕБС-иудтай хэрхэн хамтарч ажиллаж байгаа вэ? -Зөвлөгөө, мэдээлэл бол хангалттай хэмжээгээр хүрсэн байгаа. Түүнчлэн хандивлагч байгууллагуудаас ирсэн тусламж, маск зэргийг ерөнхий боловсролын сургуулиуд, тэр дотроо агаарын бохирдол ихтэй хороолол, хороодын цэцэрлэгүүдэд хуваарилж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын шугамаар ирсэн маскуудыг ч хуваарилж тараасан. Иргэдэд агаарын бохирдол хортой, эрүүл мэндэд ноцтой нөлөөлдөг гэсэн мэдээлэл үндсэндээ хангалттай хүрчихсэн. Одоо маскаа зүүж хэвших нь л чухал юм. Заавал зүүж хэрэглэж, хэвших хэрэгтэй. Шинэ талх авдаг шигээ л ойрхон эмийн сангаасаа ч юмуу дэлгүүрээс агаарын бохирдлоос хамгаалах маск аваад сурчих хэрэгтэй. Тэрийгээ гадуур гарахдаа зүүгээд бас сурчих нь зөв. Гэр орондоо бол агаарын бохирдлын эсрэг шүүлтүүр тавих зэргээр юун түрүүн өөрсдийгөө хамгаалах энгийн зүйлээр элдэв өвчлөлөөс сэргийлдэг байх нь иргэн таны үүрэг болоод байна. Цаашлаад гэртээ наад зах нь тамхи татахгүй байх ёстой. Энэ мэтээр дотоод, гадаад орчны агаарын бохирдлын зохиомол хүчин зүйлийн эсрэг хүн өөрөө тэмцэж сурах нь зөв юм.
-Агаарын элдэв бохирдлын зэрэгцээ томуу, томуу төст өвчин тэр дундаа хүүхдийн өвчлөл нэмэгдэж байгаатай холбоотой эмийн замбараагүй хэрэглээ ч их байна. Үүнтэй холбогдуулан эцэг, эхчүүдэд юу гэж зөвлөх вэ?
-“Жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр” гэлцэн манайхан ам дамжсан яриагаар өөрөө өөртөө эмчилгээ хийх нь элбэг байдаг. Үүнийг өөрчилж, залруулах ёстой. Өвдлөө л бол та эмчид хандах хэрэгтэй. Жишээ нь, ханиад хүрээд хүндэрсэн тохиолдолд бага насны хүүхэд, өндөр настан байх юм бол Өрхийн эрүүл мэндийн төвдөө заавал ханд. Эмч үзээд тухайн иргэнд ямар эм өгөх ёстой вэ, ханиад нь хүндэрч байгаа бол юу уулгах вэ, антибиотик хэрэглэх шаардлага байна уу, үгүй юу гэдгийг тодорхойлно. Тэрнээс биш хувь хүн өөрөө дур мэдэн эм ууж, антибиотик шаардлагагүй үед хүчтэй эм тариа хэрэглэх нь муу гэдгийг хүмүүс сайн мэддэг хэрнээ аль хэдийнэ аптекаас эм аваад уучихсан байдаг буруу практик манай нөхцөлд бүр хэвшил болчихжээ. Телевизээр ч энэ чиглэлийн бизнес, арилжааны реклам, сурталчилгаа их явах юм. Иргэд ч тэрэнд автах нь их байна. Ханиад бол вирусаар үүсгэгддэг. Гэтэл вирусыг сонгомолоор эмчилдэг эм өнөөдөр маш ховор. Ер нь вирус, бактер хоёрыг ялгаж ойлгох хэрэгтэй. Вирусээр үүсгэгдсэн ханиаданд антибиотик үйлчлэхгүй гэдгийг эмч танд хэлсэн л байх ёстой. Үүнийг иргэдэд эмч нар улам сайн ойлгуулах хэрэгтэй байгаа юм.
-Эрүүл мэндийн сайдын тушаалаар төв эмнэлгүүд хоёр ээлжээр ажилладаг болсон. Одоогоор ямар эмнэлгүүд ингэж ажиллаж байна вэ?
-Эрүүл мэндийн яамны лавлагааны төвүүд гэж байдаг. Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчлөл судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдийн яамны харъяаны лавлагаа төвүүд байна. Тэдгээр нь өглөөний 8.00 цагаас оройны 8.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж байгаа.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа .