-Нийслэл хот маань 2017 оны төсвөө баталлаа. Энэ жилийн төсвийг батлахад юун дээр онцгойлон анхаарсан бэ?
-2017 оны нийслэлийн төсвийг 656.2 тэрбум төгрөгөөр баталлаа. Энэ жил харьцангуй хямралтай жил. Тиймдээ ч бидэнд бага мөнгөөр их зүйлийг хийж бүтээх үүрэг даалгаврыг өгсөн. Хоёрдугаарт, Засаг даргын зүгээс бага хэмжээний зардлаар илүү ихийг бүтээх, тэр дундаа хүний төлөө, хүмүүсийн амьжиргааг дэмжих, иргэдийн нийгмийн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн төсөв батлах шаардлага тулгарсан. Мөн ирэх оны төсвөөс өмнөх жилүүдийн өрөнд 35 тэрбум төлнө. Ер нь бид иргэд рүү хандсан төсөв баталж чадсан гэж бодож байна.
-Иргэдийн амьжиргааг дэмжих гэхээр эрүүл мэнд болон боловсролын асуудалд илүү анхаарах ёстой болов уу?
-Нийслэл хотын төсвийг алдагдалтай баталж болохгүй. Тэгэхээр орлого зарлагынхаа балансыг барих зайлшгүй шаардлагатай. 2017 онд хэдийгээр төсвийн орлого, хөрөнгө оруулалт багатай ч бид гурван дүүргийн эмнэлгийг мэс заслын тасагтай болгохоор төлөвлөөд байна. Ирэх онд нийслэл хотод концесийн гэрээгээр 29 сургууль барина. Улсын төсвийн хөрөнгөөр долоон сургууль, 11 цэцэрлэг барихаар төлөвлөлөө. -Нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх санал санаачилга төсөвт тусгагдсан уу? -Газрын дуудлага худалдааг эрчимжүүлнэ. Ашиглах боломжтой газруудыг нээлттэй дуудлага худалдаагаар зарна. Мөн нийслэлд ашигладаггүй өмчүүд байгаа. Тэр өмчүүдийг хувийн хэвшилд өгч, тодорхой хэмжээний орлого бүрдүүлэх зарчмаар ажиллана.

-Нийслэл хот концесийн гэрээний эргэн төлөлтөд хичнээн төгрөг төлөх вэ?
-Концесийн гэрээний эргэн төлөлтөд 70 гаруй тэрбум төгрөгийг 2017 онд төлөхөөр байгаа. -Э.Бат-Үүлийн үед жилдээ 13 удаа цас орсон бол С.Батболдын үед сардаа 13 удаа цас орлоо гэх мэт янз бүрийн л зүйл хэвлэлээр ярьж байна. Нийслэлд цас цэвэрлэгээ, замынхаа халтиргаа гулгаанд зарцуулах хөрөнгө хэр их байдаг юм бэ?
-Хот тохижилтын тоног төхөөрөмжүүд үнэхээр хуучирсан. Саяны цас бол цаг агаарын нилээд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Бид Засгийн газарт хот тохижилтын тоног төхөөрөмжийг шинэчлэх шаардлага байгааг хэлсэн. Хотын даргын уриалгыг иргэд, аж ахуйн нэгжүүд хүлээн авч, цас цэвэрлэх ажилд идэвхтэй оролцсонд хотын даргын зүгээс үнэхээр талархаж байна.
Эх сурвалж : eagle.mn