Уртын дуу, хөөмий сонсохоор өөрийн эрхгүй дотроос ямар нэгэн зүйл огшиж, эх орноороо омогших сэтгэл төрдөг билээ. Магадгүй монгол хүний сүлд хийморь сэргэж байгаа нь тэр буй за. Хүнийг уяруулдаг, ухааруулдаг энэхүү гайхамшигт урлагийн талаар МУСТА, хөөмийч, ятгачин А.Ундармаа, Уртын дуучин Б.Номин-Эрдэнэ нартай хийсэн дэлгэрэнгүй ярилцлагыг та бүхэнд хүргэе.
-Удахгүй уртын дуу, хөөмийн хосолсон “Нандин” уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байгаад баяр хүргэе. Тоглолтын талаарх мэдээллээр яриагаа эхлүүлье.
Б.Номин-Эрдэнэ: -Бид хоёр хамтран дотоод болон гадаадад олон удаа тоглолт хийж байсан. Харин энэ удаа энэ сарын 14-ий өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнд “Нандин” нэртэй хамтарсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажлаа базааж байна. Бидний тоглолтыг Монголын Залуучуудын Холбоо, Манжуурын аялал ХХК зэрэг байгууллагууд дэмжин ажиллаж байна. Үзэгч, сонсогчиддоо хөгжмийн олон урсгал болон хөөмийлөхөд, уртын дуу дуулахад хэрэглэгддэг бүх техникүүдийг мэдрүүлэхийг зорьж байна.
-Тоглолтоо яагаад “Нандин” гэж нэрлэхээр болсон бэ?
А.Ундармаа: -Хүний зүрх сэтгэлд үргэлж тодоор дурсагддаг, халуун дулаан хайр, сайхан дурсамжуудыг нэрлэхдээ бид “Нандин” гэж ярьдаг. Нөгөө талаар Монгол хүний хамгийн нандин зүйл нь үндэсний урлаг тэр дундаа уртын дуу, хөөмий байгаасай гэсэн үүднээс энэ нэрийг өгсөн.
-Уртын дуу, хөөмий гэдэг бол яах аргагүй салшгүй холбоотой зүйл шүү дээ. Анх бие биенээ хэрхэн олж хамтдаа уран бүтээлээ туурьвих болсон бэ?
Б.Номин-Эрдэнэ: -Манай Ундармаагийн эгч А.Дэлгэрмаа гэж морин хуурч эмэгтэй байдаг. Бид хамтдаа орон нутагт тоглолтоор явж байгаад танилцаж, хамтын уран бүтээл хийхээр ярилцсан. Түүнээр дамжуулан Ундармаатай холбогдож хамтран уран бүтээлээ хийхээр болсон. Уртын дуу, морин хуур, хөөмий гэдэг бол сайхан хоршил шүү дээ.
-Таны хувьд хэзээнээс хөөмийн урлагаар хичээллэх болов. Таны үндсэн мэргэжил ятгачин шүү дээ.
А.Ундармаа: -Миний хувьд 1997-2004 онд Завхан аймгийн Хөгжимт Драмын Театр-т ятга хөгжимчнөөр суралцаж төгссөн. Түүнээс үргэлжлүүлээд МУИС-ийн Ардын урлагийн анги тэр дундаа Хөөмийн ангид элссэн. Хөөмийн ангийг сонгоход эгч маань морин хуурч байсан учраас тодорхой нөлөө үзүүлсэн. Мөн МУИС-ийн багш доктор н.Оюунбат болон УГЗ н.Одсүрэн зэрэг багш нар маань эмэгтэй хүн хөөмийлж сурах боломжтой гэдгийг их ойлгуулж байсан. Тэгээд л хөөмийн ангид орсон.
-Манай улсад уран бүтээлээ туурвиж байгаа эмэгтэй хөөмийч хэр олон байдаг вэ?
А.Ундармаа: -Миний хувьд уран бүтээлээ туурьвиж байгаа 3 дахь эмэгтэй хөөмийч гэж хэлж болно. Хамгийн анхын эмэгтэй хөөмийч гэвэл 1990-ээд оноос хөөмийлж эхэлсэн ҮДБЭТ-ын дуучин Алимаа гэж байсан. Түүнээс хойш Герман улсад уран бүтээлээ туурьвиж байгаа Өсөхөө гээд эмэгтэй, тэрнээс хойш миний бие хөөмийн ангид суралцаж төгсөөд БНСУ-ын Үндэсний Урлагийн Их Сургуульд Хөөмий судлаач мэргэжлээр мастерийн зэрэг хамгаалаад ирсэн. Цаашид энэ чиглэлээр судалгааны ажил хийж, энэ том соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх ажилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
-Хөөмийч болоход хоолойн цар хүрээний хувьд ямар нэгэн шалгуур гэж байдаг уу?
А.Ундармаа: -Ерөөсөө Монгол хүн болгоны цусанд байгаа учраас тэр авьяас гарч ирэх боломжтой. Хэр сайн хичээл зүтгэл гаргана тэр хэмжээгээрээ сурах боломжтой гэсэн үг.
-Таны уран бүтээлийг сонсоод үзэгчид ихэвчлэн ямар асуулт асуудаг вэ?
А.Ундармаа: -Ихэнх үзэгчид маш сонин содон байдлаар хүлээж авдаг. Ихэвчлэн таны хоолойн дотор ямар нэг юм байгаа юу? Яг одоо ус ууж байгаад хөөмийлж үзүүлээч гэх мэтчилэн асуултууд түгээмэл асуудаг.
-Залуус үндэсний урлаг гэхээсээ илүү гадны эсвэл поп хөгжмийг илүүтэй сонсох болсон. Энэ тал дээр таны бодол ямар байдаг вэ?
Б.Номин-Эрдэнэ: -Дэлхийн урлагийн тавцанд манай үндэсний урлаг үнэхээр сонгодог байж чаддаг. Даяарчлал гэдэг бол бизнесийн салбарын зах зээлийн хүрээнд л байгаа зүйл болохоос биш үндэсний дархлаагаа алд гэсэн үг биш. Манай улс уртын дуу, хөөмий, уран нугаралттай гээд хэлэхээс биш яг өөрөө мөн чанарыг нь ойлгож мэдрээгүй байдаг. Би монголын өв соёлын өвлөн тээгч юм шүү гэдгээ маш сайн ухаарах хэрэгтэй.
-Уртын дуучин гэдэг мэргэжлийг эзэмшсэнээрээ хамгийн ихээр бахархсан сайхан мөчөөсөө хуваалцаач.
Б.Номин-Эрдэнэ: -Олон тайзан дээр би ямар азаар Монголын уртын дуучин болж төрсөн юм бэ гэж бахархах үе төрдөг. Ер нь үнэ цэнэтэй зүйлийг өвлөн тээж, түүнийг бүтээнэ гэдэг өөрөө маш том хувь заяа гэж бахархаж явдаг. Уртын дуу гэдэг бол бүхлээрээ философи байдаг. Тухайлбал, “Төрийн түмэн эх” гэдэг дуунд засаг төрөөс илүү хувь хүн болгон хийж байгаа зүйлдээ хичээнгүй байхыг өгүүлсэн байдаг. Мөн “Цонхон дээр суусан ялаа” гээд дуунд охид хэрвээ ялаа шиг байх юм бол амьдрал нь ч тэр хийж байгаа зүйл нь ч тэр ялаа шиг богинохон настай байна гэх мэтчилэн хүний амьдралын чухал мөн чанарууд уртын дуунд өгүүлэгддэг учраас дуулах тусам энэ сайхан зүйлсийг залууст, дэлхий дахинд хүргэх юмсан гэж буцалж явдаг.
-Цаашид ямар уран бүтээлүүд хийхээр төлөвлөж байна вэ?
Б.Номин-Эрдэнэ: -Манай улсад этник бүтээлийн анхдагч гэвэл “Шуранхай” хамтлагийг нэрлэнэ. Үүнийгээ үргэлжлүүлсэн этник бүтээлүүд хийнэ. Мөн олон улсын зах зээлд гарч дуулахыг зорьж байна.
А.Ундармаа: -Үндэсний урлагийн мөн чанар, гайхамшигийг ойлгуулах, үндэсний дархлаагаа баттай авч үлдэх тал дээр түлхүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Ер нь этник болон орчин үеийн хөгжмийн төрөл жанрт тохируулан уран бүтээлээ хийнэ.
-Уртын дуу, хөөмийн гайхамшигаас яриад байвал дуусашгүй. Энэ удаагийн ярилцлагаа ингээд өндөрлөе. Та хоёрын цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэе. Баярлалаа.
Б.Номин-Эрдэнэ: -Сэтгэл хөдлөл, мэдрэмжийн хамгийн өндөр цэг бол урлаг гэж боддог. Урлагийн салбарыг тэр дундаа Монголынхоо өв соёлыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж дэмжин ажиллаж байгаа Монголын Залуучуудын Холбооны хамт олондоо маш их баярлалаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсэе.
А.Ундармаа: -Бидний уран бүтээлийг дэмжин ажиллаж байгаа байгууллагууддаа дахин талархал илэрхийлье. Та бүхний цаашдын үйл хэрэгт өндөр амжилт хүсэе.
Ярилцсан: Г.Хорол-Эрдэнэ