УЛСАА АВРАХ АРД ТҮМНИЙ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ТЭРГҮҮН, ЭРХ ЗҮЙЧ А.ЭРДЭНЭБАЯРТАЙ ЯРИЛЦЛАА.
-Эрчим хүчний салбар эрсдлийг даван туулах чадвартай эсэхээс яриагаа эхлэе.
- Манай улсын хувьд бие даасан эрчим хүчний системийг нэн тэргүүнд бүрдүүлэх нь чухал, хойш тавих дараагийн сонгуулийн үр дүнгээр барьцаалах мэтээр улс төрийн сонголтгүй зарчим руу турхирах нь буруу юм.Эрчим хүчний салбарт хариуцлагагүй байдал хавтгайрч, мэргэжлийн ур чадвар дутагдах болсоноор, ашиг хайгч, бялдууч намын батлах өвөрлөсөн тахин шүтэгч нарыг цайны газар болсон. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогот тусгагдсанаар эрчим хүчний салбарын эрх зүйн орчин, удирдлага, зохион байгуулалт, бүтцийг боловсронгуй болгох, анхдагч эрчим хүчний олборлолт, түлшний нөөц бүрдүүлэлт, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, хангалтын үйл ажиллагаа, эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхэд энэхүү бодлогын баримт бичгийг үндэслэл болгох тухай тодорхой заасан. Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар гэдгийг онцолсон. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын зорилго нь улс орны өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах, цаашид эрчим хүч экспортлогч орон болоход чиглэх нь зөв юм гэдгийг хэлсэн байна.
Монголын хэрэгцээний дийлэнх хэсгийг хангаж буй долоон томоохон цахилгаан станцын нийт хүчин чадал 856 МВт байхад 2015-2030 онд эрчим хүчний хэрэглээ 1500-3000 МВт хүрэх магадлалтай тул эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг бий болгох хэрэгцээ шаардлага тулгамдаж байна.
“Эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд өгснөөр ядахдаа хангамж найдвартай болно”-хэмээн худал ярих өөрсдийн ашгийг төрөөс баримтлах бодлогот суулгаж өгсөнөөр, хувийн эрх ашгаа, монгол төрийн эрх ашгийн дээгүүр тавьсан намын хэсэг нөхдөд сануулж хэлхэд та нар бол төрийн өмч хөрөнгөөр баяжих санаархал агуулсан үе үеийн дарга нарын хамсаатан мөнгөөр тархиа хэмжүүлсэн улсын урвагчид мөн гэж хэлмээр байна. Монголын эрчим хүчний салбар одоогийн байдлаар эрсдэл өндөртэй салбарт орно. Нэгд: хэрэглээг хангах үйлдвэрлэлийн хүчин чадлын нөөц муутай, хоёрт: эх үүсвэрүүдийн хүчин чадлын нөөц хомсдолтой, төвлөрсөн цахилгаан, дулаан хангамж, олон шат дамжлагатай, насжилт өндөртэй, шинэчлэл хангалтгүй байгал цаг уурын эрсдэлд өртөмтгий гэж харж болно. Тухайлбал инфляци огцом өсөх, -35С - 40С хэмээс дээш олон хоногоор хүйтрэх, цас мөстлөг үүсэх, 30-40 м/сек салхи шуурга, 6-7 баллаас дээш газар хөдлөлт гэх мэт байгалийн давагдашгүй хүчин зүйлүүдийг нэрлэж болно. Иймд техник технологи эдийн засаг боловсон хүчний нөөц, сэлбэг материал, түүхий эд хангамж талаасаа багавтар эрсдэл даах чадвартай, хэвийн төвшингөөс мэдэгдэхүйц хазайхад том хохирол, хүндрэлд хүргэх эрсдэл нүүрлээд байж байдаг салбар юм.
-Системийн боловсон хүчин, хэрэглээний талаар
-Боловсон хүчний хувьд мэргэжлийн сургууль дүүргэсэн, дадлага туршлагатай цөөн тооны мэргэжилтэн нарын нуруун дээр эрчим хүчний салбар нь том аваар, доголдол саатал бараг л гаргахгүй, шуурхай ажиллаж байгаа нь ажиглагддаг. Энэ нь юуг илтгээд байна гэхээр энэ салбарт улс төрийн нөлөөлөл огт хэрэггүй мэргэжсэн дадлага туршлагатай тухайн чиглэлээр боловсорсон профессор доктор цолтой хүнийг яамны сайдаар томилох, бусад хэлтсийн дарга, ахлах нарыг зэрэг цолтой хүнээр томилох нь эрсдлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, тухайн салбар нь гадаадын аль нэг улсын хараат болох эрсдлийг бууруулах боломж бололцоог нээж өгөх юм. Гэтэл харамсалтайн удирдлага, техникийн бодлого явуулах яам, газруудын төвшинд мэргэжил мэдлэг дутмаг, тааруухан өнөө маргаашаа харж амь зогоодог, улс төржсөн томилгоогоор ажилладаг, хэтийн төлөв алсын харааг, ойр зуурын өөрийн болон томилсон намын ашиг сонирхолд нийцүүлэн тойрон хүрээлэгч, тухайн салбарт мэргэшээгүй боловсон хүчнээр шахаа хийх нь үндэсний эрх ашгийн байр суурийн эсрэг үйлдэл бөгөөд давтан, давтан 30 -аад жил эрх баригч намууд үйлдэж ирсэн нь энэ чухал салбарт бүрхэг ирээдүй, том эрсдлийг авчирсан юм.
Эрчим хүчний хэрэглээ жил бүр дундажаар 70-80 МВт-аар өсөж байна. Бид орчин үеийн технологийг нутагшуулан ашигласнаар судалгаа шинжилгээ, горим тооцоо хийх, тогтворжилтыг хангах, аваар эсэргүүцэх төвлөрсөн автоматикийн системийг дэлхийн хөгжлийн түвшинд хүргэх нөхцөл бүрдүүлсэн шинэ техник технологийг эрэл хийх нь нэн чухал юм.
Газар дороо асар их хэмжээний нүүрс, газар дээрээ нар, салхи, усны эрчим хүч үйлдвэрлэх арвин их нөөцтэй Монгол Улс яагаад хоёр хөршөөсөө цахилгаан импортлоод байна. Төсвийн мөнгийг тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор их хэмжээний өртөгтэй эрчим хүч гаднаас үргэлж импортлох, жил болгон үнэ өсгөх нь олон нийтийн эрх ашиг, улсын аюулгүй байдалд занал хийсэн, тогтвортой байдлыг үл тоосон хүн чанаргүй, увайгүй, улс төрөөр бизнес хийдэг, бизнесээр дамжуулж улс төр хийдэг уйваагүй намууд энэ нийгэмд төлөвших хөгжих хандлага бий болсоор байна. Тиймээс эрчим хүчний салбарыг улс төрийн томилгооноос ангид байлгаж, хэт их зоосны нүхээр бүх албан тушаал, мэргэжилийг олж харсанаар амин хувиа хичээгч, шуналтаны “боловсролгүй төр”- бий болдогийн тод жишээ харагдаж байна. Тиймээс бид “ард түмний нэгдсэн эвсэл байгуулж” эрчим хүчний салбарын эрх зүйн орчинг шинэчилэх арга замыг боловсруулаад байна. Ер бол улс төрийн оролцооноос ангид намын хатуу гишүүнчилэлээс татгалзсан тусгай чиг үүргийн эхний ээлжинд тухайлах юм бол Боловсрол, Батлан хамгаалах, Эрүүл мэнд, Эрчим хүч, Уул уурхай эдгээр салбарт намууд хошуу дүрэхгүй байх эрх зүйн орчинг боловсруулаад иргэддээ танилцуулж байна.
-Бие даасан эрчим хүчний салбарыг хөгжүүлхэд юу саад болж байна вэ?
-Нэгэнт байгаа төвлөрсөн цахилгааны хэрэглээг цаашид үргэлжлүүлэн ашиглах нь зөв, гагцхүү техник технологийн шинэчлэл, нэгдсэн сүлжээний дагуу орон нутагт чадлын цоо шинэ инновацийн эх үүсвэрүүд, цахилгаан хуримтлуурын дэд өртөөнүүд, цаашдаа хүчдэл гүйдэл чадлыг резонанслан өсгөх, дэд өртөөнүүд байгуулах чиглэлд шилжих шаардлагатай харагдаж байгаа юм. УЦСтанц, хийн турбин генератор, өндөр багтаамжтай батарей хуримтлуур гэсэн 3 асуудлыг шийдвэрлэх нь эрсдлээс хамгаалах хүчин зүйл болох мэт харагдаж байгаач бидний хувьд хоцрогдоод байна бид техник технолгийн араас биш өмнүүр нь тосож аливаа асуудлыг цаг алдалгүй шинэчилэн шийдвэрлэж байх хэрэгтэй юм. Эрчим хүчний салбарын техник технологийн хөгжил дэвшилийн дэлхийн ерөнхий чиг хандлагыг авч үзвэл: одоогийн эрчим хүчний төвлөрсөн үйлдвэрлэл хангамж хэрэглээ багасч эхлэнэ. Бие даасан орон нутгийн цөөхөн цэнэглэгч дундын хувь ганцаарчилсан хэрэглээ үйлдвэрлэл ихээхэн түгээмэлжих хандлагатай байгаа. Тиймээс эрчим хүчний эх үүсвэр хэрэглээний цоо шинэ зарчмууд чухам энд эхлэж нэвтэрнэ. Түлшний эх үүсвэр нүүрс нефть органик хий хийн түлшний хэрэглээ 2030 оноос эрс багсаж 2040-2050 онд “тэг”-д ойртоно. Оронд нь усыг хямд задлаж устөрөгч Н-2 хэрэглэх чиглэл рүү хандах оргүй хоосоноос энерги шууд олборлож хэрэглэх, торсион (английн хуулирах гэсэн утга агуулсан үг) энергитик давамгайлж эхлэнэ. Цаашид төвлөрсөн дулаан цахилгаан үйлдвэрлэлд мөн нэвтэрч эхлэнэ.
Одоогийн том хотжилтод үндэсний нэгдсэн сүлжээнд төвлөрсөн цахилгаан хэвээр үргэлжилнэ. Гэхдээ түүхий эдийн эх үүсвэрийн хангамж нь Н-2, торсион энерги гэх мэт шинэ эх үүсвэр рүү 2050 он гэхэд 100 хувь шилжинэ гэж харагдаж байна. Эрчим хүч үйлдвэрлэл хэрэглээний эдийн засгийн үзүүлэлт нөлөө эрс буурч (нийтийн чөлөөт эрчим хүч буюу үнэгүй цахилгаан хангамж хэрэглээ түгээмэлжинэ) нар салхи гол мөрний усны хүч ашиглалт 2030 он гэхэд хоцрогдол болон хасагдана.
Одоо байгаа нь цахилгаан нөөцлөх хэм давхцалаар өсгөх резинас хуримтлууруудын ажиллах насжилт нь дуусах. Сэргээгдэх эрчим хүчнээс зөвхөн дэлхийн соронзон туйл дэлхий сарны таталцалын хүч устөрөгч болон бусад язгуур махбодийн эгэх урвалын задрах нийлэгжих энтропийн (оршихуйн зардал)- зөрүүлгээс ялгарах үүсгэвэрүүд сэргээгдэх эрчим хүчнээс үлдэнэ. Атомын цөмийн халуун урвалын технолгийн хэрэглээ багасаж цөмийн (хүйтэн нийлэгжилт) технологи тодорхой хэсэг хувь эзэлдэг болно. Энэ нь шинэ өндөр чанарын изотоп элементүүдийг үйлдвэрлэхэд ашиглагдана гэсэн үг. Энэ бол энерги хувиргалтаас шууд шинэ бүтээгдэхүүн түүхий эд (элемент) үйлдвэрлэх шинэ зарчим хаягдалгүй технологи юм.
-Ярилцсанд баярлалаа.