Иргэн, аж ахуйн нэгжийг галын аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулав



ОБЕГ-ын Шуурхай удирдлагын төвд өчигдөр буюу энэ сарын 20-нд галын дөрвөн дуудлага ирсэн байна.

Тухайлбал, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Сайн интернейшнл” компанийн агуулахад гал гарсныг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн албан хаагчид унтраажээ. Мөн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Яргайтын богинын зусланд иргэн Н-ийн байшин, дөрөвдүгээр хорооны 20 дугаар байрны 53 тоотод иргэн О-ийн байр шатсаныг Онцгой байдлын найман албан хаагч унтраас, таван иргэнийг угаартахаас хамгаалсан байна. Түүнчлэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дулаан  багийн 19 дүгээр гудамжид иргэн Э-ийн байшинд гал гарсныг аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид шуурхай ажиллаж унтраав.

ОБЕГ-ын зүгээс иргэн, аж ахуйн нэгжүүдэд хандан галын аюулгүй байдлаа бүрэн хангахыг анхааруулав.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ