"Парис-2024" олимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол Улсаас эгч, дүү хоёр болох Б.Энххүслэн, Б.Энхтамир нар хамтдаа оролцохоор боллоо.
Олон улсын усанд сэлэлтийн холбооноос манай улсад олимпын хоёр эрх олгосон. Энэ хоёр эрхээр олимпод оролцох тамирчдыг өнгөрсөн долоо хоногт баталгаажуулсан юм.
Эгч Б.Энххүслэн нь жагсаалтыг тэргүүлсэн бол дүү Б.Энхтамир нь хоёрдугаарт жагссан амжилтаараа ийнхүү хамтдаа олимпод оролцохоор болоод байна.
Дэлхийн олон орноос ах дүүс хамтдаа олимпод оролцсон тохиолдол байдаг ч манай улсын хувьд энэ нь анхных юм.