Төрийн банк: Хадгаламжийг хэвшил болгоод эко орон сууцтай болоорой



Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д “Улаанбаатар хот доторх төвлөрлийг бууруулах, гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулах” зорилтыг тусгасан байдаг билээ. Тэгвэл Төрийн банк “Иргэдийн худалдан авах чадварт тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч компанитай хамтран харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.  

Дээрх ажлын хүрээнд Төрийн банкнаас эко орон сууцны төсөл хэрэгжүүлэгч “Домогт түмэн” ХХК-тай хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэлээ. Ингэснээр Төрийн банкны харилцагчид эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ шийдлийг нэвтрүүлэгч “Хайбрид хаус”, “Өнө мөнх хөгжил констракшн”, “Домогт түмэн” компаниас  сонголтоо хийн хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломж бүрдэж байна.

Гадаадад ажиллаж амьдарч буй Монгол иргэд эрчим хүчний хэмнэлттэй орон сууц худалдан авахыг хүсвэл Төрийн банкны багц бүтээгдэхүүнд хамрагдаж урьдчилгаа төлбөрөө хадгаламжид хуримтлуулж бүрдүүлбэл банкны зээлд хамрагдах боломжтой юм. Мөн “Домогт түмэн” компанийн орон сууцыг зах зээлд борлуулж буй үнээс 5 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжтой ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.statebank.mn болон 1800-1881 дугаараас авах боломжтой.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ