Төрийн банкны “Ялалтыг ойроос дэмжье” аяны азтанууд тодорлоо



Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас нийт харилцагчдынхаа дунд Парис-2024 зуны олимпын наадмыг үзэх “Ялалтыг ойроос дэмжье” олон улсын ВИЗА картын урамшуулалт аяныг 2024 оны 03-р сарын 05-наас 05-р сарын 31-нийг дуустал хугацаанд зарласан билээ.

Тэгвэл өнөөдөр тус аяны азтанаар тодорч, Парис 2024 зуны олимпын наадмыг үзэж, Парис хотоор аялах хоёр харилцагч Төрийн банкны төв байран дээр хүрэлцэн ирж эрхийн бичгээ гардан авлаа.

Сугалааны эрх бүхий нийт Виза картын харилцагчид дундаас “Говь-Алтай” салбарын харилцагч Сайнзаяа овогтой Даваадулам, “Архангай Хотонт” тооцооны төвийн харилцагч Даш-Очир овогтой Чанцалдулам нар азтан болж хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадмыг үзэх эрхийн эзэд болсон байна.

Сугалааны тохирлыг 2024 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Төрийн банкны албан ёсны фейсбүүк хуудсаар шууд дамжуулан тодруулсан юм.

Тус урамшуулалт аянд дараах нөхцөлийг биелүүлсэн харилцагчид хамрагджээ. Үүнд:

  • Төрийн банкны ПОС төхөөрөмжөөр уншуулсан 50,000 төгрөг тутамд
  • Олон улсад хийгдсэн гүйлгээний 50 ам.доллар тутамд
  • Дотоодод интернэтээр хийгдсэн худалдан авалтын 50 ам.доллар тутамд
  • Виза карт шинээр болон дахин захиалах тус бүр 1 сугалааны эрх оногдсон байна.

Азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе!

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ