УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өнөөдөр /2022.09.26/ Төрийн ордонд "Халамжаас хөдөлмөрт" хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн гурван жил үргэлжилсэн ковид-19 цар тахлын сөрөг нөлөө ирэх жилүүдээс арилж байгаа ч инфлецын дарамт, хямралт нөхцөл байдал зэрэгтэй уялдуулж халамжийг зөвхөн нэн шаардлагатай зорилтод бүлэгт хуваарилах сорилт Засгийн газрын өмнө тулгарч байна. Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг нийт өрхөөс тодорхой шалгууруудад үндэслэж, зорилтод бүлэгт чиглүүлнэ. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой хэсэг нь хүүхдийн мөнгөнөөс татгалзах өөрчлөлтийг 2023 оны төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөсөн" гэх мэдээллийг өглөө.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа