ДОХ-ын эсрэг өдрийн арга хэмжээнүүдийг дэмжих үүднээс “Apple” компани “RED” гэдэг тусламжийн байгууллагатай хамтран дагалдах хэрэгслүүдийг шинэ хэв загвартайгаар үйлдвэрлэн гаргажээ.
Эдгээр нь “iPhone 7” -д зориулсан ухаалаг зай хураагуурын сав, “iPhone SE”-ийн гэр, “Beats Solo”-ийн 3 утасгүй чихэвч мөн “Beats Pill” зөөврийн яригч зэрэг дагалдах бүтээгдэхүүнүүд бөгөөд эдгээрийг борлуулснаас олох орлогын тодорхой хувийг “RED”-д хандивлах ажээ. “RED” нь “ДОХ-гүй үеийг” бий болгох зорилт тавьж, “Coca-Cola”, “Nike”, “Starbucks” болон бусад компаниудтай лицензийн тал дээр хамтран ажиллаж байгаа юм.
Улаан өнгөтэй дагалдах хэрэгслүүдийг борлуулахаас гадна “Candy Crush Saga”, “Clash of Clans” болон “Angry Birds 2” зэрэг 20 гаруй алдартай тоглоомны аппликейшнуудыг “Apple Pay”, “Apple Store”-оор дамжуулан борлуулсан орлогоос ч мөн адил хандивлах ажээ.
Энэ бол “Apple” компани “RED”-ийн үйл ажиллагааг дэмжиж буй анхны тохиолдол биш билээ. Өмнө нь улаан өнгөтэй гэр, цагны оосор, iPod зэргийг худалдаанд гаргаснаас хойш жил гаруй хугацаа өнгөрчээ. "RED-ийг дэмжих энэ оны үйл ажиллагаа 12 дугаар сарын 1-нээс эхэлж 12 дугаар сарын 6-нд дуусах бөгөөд энэ хугацаанд 100 сая долларын орлого хуримтлуулахаар төлөвлөсөн байна.
“iPhone 7”-ийн зай хураагуурын хайрцаг болон “iPhone SE”-ны гэр зэргийг маргааш буюу 12 дугаар сарын 2-ноос борлуулж эхлэх ажээ.
Эх сурвалж : Montsame.mn