НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэдийн анхааралд!



2016 оны НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал олгоход иргэн таны мэдээлэл ebarimt.mn цахим хуудсанд бүрэн гүйцэд бүртгэгдсэн байх шаардлагатай. Иймд иргэн та буцаан олголт авах дансны мэдээллээ ebarimt.mn цахим хуудас руу нэвтэрч шалгаарай.

 НЭГ. Таны мэдээлэл бүрэн баталгаажсан бол цахим хуудас руу нэвтрэн ороход доорх “Мэдээлэл” сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажсан бөгөөд урамшуулал авахад бэлтгэл хангагдсан гэж ойлгоно.

 
ХОЁР. Харин ebarimt.mn цахим хуудас руу нэвтрэн ороход доорх “Анхааруулга” сануулгууд гарч ирсэн тохиолдолд таны мэдээлэл үнэн зөв баталгаажаагүй, урамшуулал авах бэлтгэл хангагдаагүй байгаа бөгөөд та мэдээллээ үнэн зөв оруулах шаардлагатай.

 

 
ГУРАВ. Та мэдээллээ үнэн зөв оруулахын тулд:
EBARIMT.MN ХУВЬ ХҮН НЭВТРЭХ ДАНС ТОХИРУУЛАХ дарааллаар орж, доорх байдлаар мэдээллээ үнэн зөв болгоно уу. /Зураг4/

 

 
Та гар утаснаасаа 131313 тусгай дугаарт мессеж илгээж төлбөрийн баримтаа бүртгүүлдэг бол ebarimt.mn цахим хуудас руу хандан НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал авах иргэний овог, нэр, регистрийн дугаар, банкны нэр, дансны дугаараа заавал нягталж шалгана уу.
ebarimt.mn цахим хуудсанд нэвтрэх нэр болон нууц үгээ мэдэхгүй бол зөвхөн баримт бүртгүүлдэг гар утасныхаа дугаараас “?” гэж бичээд 131313 дугаарт мессеж илгээж авна уу.
ДӨРӨВ. Иргэн Та ebarimt.mn цахим хуудас руу хандах, интернэтэд холбогдох боломжгүй бол:ü Татварын албаны 1800-1288 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;

 Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн 7037-7388 лавлах утсанд хандаж бүртгүүлэх;

 Татварын байгууллагад биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ