ӨНӨӨДӨР: Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хуралдлаа



Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн энэ оны анхдугаар хурал өнөөдөр Улаанбаатар хотын  цагдаагийн  газарт боллоо.

Хуралд НИТХ-ын дарга НГХУСАЗЗ-н дарга Ц.Сандуй, НЗД-ын орлогч, зөвлөлийн гишүүн П.Баярхүү, УБХЦГ-ын дарга, туслах комиссар, зөвлөлийн гишүүн  Ж.Эрдэнэболд, НМХГ-ын дарга, зөвлөлийн гишүүн Л.Эрдэнэчулуун, ШШҮХ-н химийн лабораторийн эрхлэгч Л.Ламчин, УБХЦГ-ын урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ү.Хосбаяр, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын дарга, зөвлөлийн гишүүн  О.Чинзориг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга, зөвлөлийн гишүүн Ж.Тогтохбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Хурлаар Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Замын цагдаагийн газар гэмт хэрэг, зам тээврийн ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, 2016 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэж баталсан юм.

Нийслэлийн гэмт  хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга, НИТХ-ын дарга Ц.Сандуй  хэлэхдээ “ Хүнсний  аюулгүй байдлыг хууль дүрмийн хүрээнд сахиулж ажиллах шаардлага бий.   Монгол түмний сар шинийн баяр удахгүй болно. Тиймээс хүнсний бүтээгдхүүн худалдаалах, борлуулах асуудалд мэргэжлийн байгууллагууд  онцгой анхааран ажиллахдаа  аж ахуй  нэгж байгууллага, иргэддээ дарамт учруулахгүйгээр хяналт тавьж, урьдчилан сэргийлэх ажлуудаа эрчимжүүлэх  шаардлагатай байгааг үүрэг болголоо”.

Мөн Нийслэлийн мэдээлэл технологийн газраас  Ухаалаг цагдаа төслийн I шатанд хийгдсэн нийслэлийн 113 хорооны хэсгийн байцагч  болон цагдаагийн 8-ын дэд хэсгийн сүлжээний ажлын талаар танилцууллаа.

 

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ