Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг утаа ихтэй бүст хуралдлаа



НИТХ дахь МАН-ын бүлгийн Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэг 4 дэх удаагийн хурлаа өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүс болох Чингэлтэй дүүргийн  7 дугаар хороонд хийлээ. Тус ажлын хэсэг нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хотын удирдлагуудад санал, дүгнэлт өгөх зорилготой байгуулагдсан юм.

Ажлын хэсгээс 1 дүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон бусад албаныхантай уулзсан. Үүний дараа нийслэлийн Засаг даргын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан 3 захирамжийн талаар хурлын эхэнд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх танилцууллаа. Эдгээр захирамжуудад төлөөлөгчдийн санал, дүгнэлтүүд тусгагдан, эхнээсээ бодит ажил болох суурь нь тавигдаж байгааг онцлов. Мөн Засаг даргын захирамж нь цаг үеэ олсон, зөв шийдвэр гэдгийг ажлын хэсгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Сүхбаатар хэллээ.
1485236403IMG_9486.JPG

Ажлын хэсгийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат “Суудлын вагон депо хотын агаарын бохирдолд нөлөөлж байна гэж үзэж байна. Хотын төвд утаа үйлдвэрлэж байгаа ганц газар. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй байна.” гэлээ. Энэ асуудлыг шийдэх боломжтой гэж үзэж байгаагаа Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын дарга М.Дэлгэрэх хэллээ. Мөн НИТХ-ын төлөөлөгч, ажлын хэсгийн гишүүн Д.Мөнхжаргал өнгөрсөн 4 жилд агаарын бохирдлыг бууруулахаар төлөвлөсөн болон хийж хэрэгжүүлсэн ажил, үр дүнгийн талаар мэдээлэх хэрэгтэйг хэллээ. Нийслэлийн гэр хорооллын иргэд жилдээ 700 мянган тонн түүхий нүүрс түлдэг гэсэн тоо бий. Түүхий нүүрсний хэрэглээг багасгахаас гадна нийтийн тээврээс ялгарч байгаа утаанд тавих хяналт, стандартыг тодорхой болгох хэрэгтэй гэсэн саналыг ажлын хэсгийн гишүүд гаргаж байсан юм.

Ажлын хэсгийн өнөөдрийн хурлаас гэр хорооллын иргэд бүлэг байгуулан, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авч ажилласан тохиолдолд хотоос дэмжлэг үзүүлэх, утаа их ялгаруулдаг авто машины эзэмшигчид авах арга хэмжээг тодорхой болгох,  газартай иргэд тухайн газраа орчны бохирдол үүсгэхгүй байх шийдэл гаргасан тохиолдолд газрыг нь баталгаажуулдаг байх зэрэг саналууд гарч байгааг ажлын хэсгийн дарга танилцууллаа. Уг саналыг нэгтгэн НИТХ-ын чуулганд танилцуулах юм.
1485236432IMG_9506.JPG
1485236444IMG_9510.JPG

 
Эх сурвалж : Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ