Агаарын чанар: Ганцхан цэгийн агаар цэвэр байна



Нийслэлийн агаарын чанарыг хэмжихийн тулд нийт 12 цэгт агаарын бохирдлыг хэмжих самбарууд байрлуулсан.

Өнөө өглөөний байдлаар (08:30) Ургах наран, Монгол газар бага зэргийн бохирдолтой, 100 айл, Баянхошуу, Нисэх орчимд дунд зэргийн бохирдолтой, Бөхийн өргөө их бохирдолтой, Баруун дөрвөн зам, Толгойт, МҮОНРТ, Амгалан хамгийн их бохирдолтой байна.       

Харин өнөөдөр 10:30 минутын байдлаар Зуун айл, Ургах наран, Баянхошуу орчмын агаарын бохирдлын хэмжээ ихэссэн бол Баруун 4 зам, Бөхийн өргөө орчмын агаарын бохирдлын хэмжээ буурсан үзүүлэлттэй байна.

Улаанбаатарын агаарт хүхэрлэг хий /SO2/, азотын давхар исэл /NO2/, тоосонцор /PM10, PM2.5/, нүүрстөрөгчийн дутуу исэл /CO/, озон /O3/ гэсэн түгээмэл бохирдуулах бодис их хэмжээгээр байсаар байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ