“Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна



Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс  “Эрх зүйн шинэчлэл- иргэний эрхийн баталгаа” сарын аяны хүрээнд 2017  оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна. “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр  улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн зөвлөгөө, мэдээллийг 19 хороогоор дамжуулан  иргэдэд хүргэх юм. Иргэдээс  сэтгэл ханамжийн судалгаа авч дараагийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусгаж ажиллах бөгөөд “Нээлттэй өдөрлөг”-ийн үеэр  цайны цагаар  үйлчилнэ. Мөн дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн тасгаас ” Гараас гарт” шуурхай үйлчилгээг үзүүлж, иргэдэд хүртээмжтэй түргэн шуурхай үйлчилгээ болж үнэлэгдвэл тогтмол хэрэгжүүлэх  юм гэж Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ