УНТЭ “ӨВЧНИЙ ОНОШИЙН 4 ТЭМДЭГЛЭГЭЭГЭЭР КОДЛОХ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА



2014 оноос эхлэн  ЭМЯ, ЭМХТ, Хүн амын сан, Люксембургийн төсөлтэй  хамтран  “Өвчний олон улсын 10 дугаар ангиллын кодлолт”-ын сургалтыг явуулж  эхэлсэн. Уг сургалтанд  21 аймаг, 9 дүүргийн эмч нар болон  статистикч эмч нар хамрагдсан юм.

1996 оноос хойш өвчний оношийг 3 тэмдэглэгээтээр  кодлосоор байна бөгөөд 2017 оноос 3 дахь шатлалын эмч нарыг  энэ сургалтанд хамрагдуулах болсон юм.

УНТЭ нь цахим програмыг нэвтрүүлсэн анхдагч  эмнэлэг  ба  өвчний олон улсын кодлолтыг бүрэн эзэмшсэн байхаар “Өвчний оношийн 4 тэмдэглэгээгээр кодлох” сургалт зохион байгууллаа.

IMG 2827

Сургалтыг ЭМХТ-ийн Статистик, мэдээллийн технологийн мэргэжилтэн Х. Нарантуяа  2 өдөр удирдан явууллаа.

Сургалтанд төв, тасаг нэгжээс төлөөлөл болон 32 эмч хамрагдлаа. Энэ сургалтанд хамрагдсанаар  IСD 10 буюу тухайн өвчний эрүүл мэндийн байдлыг Өвчний олон улсын 10 дугаар ангиллын дагуу  кодлох, програмд оруулах ур чадварыг эзэмших юм..

Энэ удаагийн сургалтанд хамрагдсан эмч нарт 1,5 багц цагийг өглөө.

Цаашлаад энэ сургалтанд  нарийн мэргэжлийн бүх  эмч нар болон кодлолтыг ашигладаг дунд мэргэжилтнүүдийг бүрэн хамруулах юм.

IMG 2818

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ