ХҮНСНИЙ БУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЯНАЛТЫН ТАЛААРХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ



“Европын холбоонд хүнсний бус бүтээгдэхүүний хяналтыг хэрхэн хийдэг туршлага” сургалт эхэллээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Европын холбооны “Монгол Улсын стандартын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл хамтран зохион байгуулж байгаа уг сургалт гурван өдөр үргэлжилнэ.

Сургалтад МХЕГ, НМХГ-ын улсын байцаагчид оролцож байгаа бөгөөд Мальт Улсын Зах зээлийн хяналтын газрын дарга Майкл Кассар болон зөвлөх Нойл Толедо нар “Зах зээлийн хяналтын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, бодлого”, “Олон улсын хамтын ажиллагаа”, Хяналтын хөтөлбөрүүд”, “Эрсдэлийн үнэлгээ”, “Бүтээгдэхүүний аюулгүй байдлын цахим сургалтын портал сүлжээ” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгөх бөгөөд туршлагаа хуваалцах юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
1
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ