П.Мөнхбат: Жолооч нарт тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ заавал шинэчил гэдэг шаардлага тавихгүй



Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинэчлэгдэж байгаа талаарх мэдээлэл хэд хоногийн өмнө цацагдсан. Үүнтэй холбоотойгоор жолооч нарын дунд эргэлзээтэй асуултууд үүсээд байна. Эдгээр асуултуудад Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн П.Мөнхбатаас хариулт авлаа.

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх ажил эхэллээ-

-Тээврийн хэрэгсэл эзэмшигч жолооч бүхэн гэрчилгээгээ солиулах шаардлага үүсч байна уу. Эсвэл?

-Зам тээврийн хөгжлийн сайд болон Сангийн сайдын 2017 оны “Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн талаар авах зарим арга хэмжээ тухай” хамтарсан 34/19 дүгээр тушаалын хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Тээврийн хэрэгсэл эзэмшигч бүх хүнийг гэрчилгээгээ солиул гэж шаардахгүй. Эхний ээлжинд импортоор орж ирж байгаа тээврийн хэрэгсэл болон шилжилт хөдөлгөөн хийж буй тээврийн хэрэгслүүдэд шинэ гэрчилгээ олгоно. Мөн тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн хүсэлтээр гэрчилгээгээ солиулж болно.

-Тэгэхээр жолооч нар маань хуучин гэрчилгээтэйгээ замын хөдөлгөөнд оролцож болно гэж ойлголоо. Тийм үү?

-Тийм ээ. Таны тээврийн хэрэгслийн гэрчилгээ хүчинтэй байгаа гэсэн үг. Шинээр тээврийн хэрэгслийн дугаар авч байгаа, шилжилт хөдөлгөөн хийж байгаа жолооч нарт шинэ гэрчилгээ олгохоор зохион байгуулж байна.

-Ер нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчлэх шаардлага яагаад үүссэн вэ?

-Монгол, Хятад, Орос гурван улсын хооронд дамжин өнгөрөх туршилтын тээврийг өнгөрсөн оноос явагдсан. Ингээд дамжин өнгөрөх тээврийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тээврийн хэрэгслийн гэрчилгээ дэх мэдээллийгВенийн конвенцийн дагуу Монгол, Англи хэл дээр бичдэг болж байна. Ингэснээр дамжин өнгөрөх болон улс хоорондын тээвэрлэлт гүйцэтгэхэд үүсэх саад бэрхшээлийг арилгах, тээвэрлэлтийн баримт бичгийг олон улсын жишигт нийцүүлэх нэг алхам болж байна. П.Мөнхбат: Жолооч нарт тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ заавал шинэчил гэдэг шаардлага тавихгүй

-Хил дамнасан тээвэрлэлтэд явдаг жолооч нарт тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ солиулах шаардлага нэн түрүүнд үүсэх юм байна?

-Тэгж ойлгож болно.

-Жолооч нар өөрсдийн хүсэлтээр гэрчилгээгээ солиулахад ямар өртөгтэй байх вэ?

-Үнийн хувьд хуучнаараа.Өөрөөр хэлбэл, шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авахтай адил үнээр гэрчилгээг сольж өгнө. Тээврийн хэрэгсэл эзэмшигч маань өөрөө хүсэлтээ тавиад, бичиг баримтаа бүрдүүлээд гэрчилгээгээ шинэчилж болно.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ