Дэлхийн хамгийн том дуран авиа ашиглалтад орлоо



Дэлхийн хамгийн том дуран авиад тооцогдох БНХАУ-ын бүтээсэн “Fast” /Five hundred meter Aperture Sphercial Telescope/  дуран авиаг жуулчдад үзүүлж эхэлсэн талаар “People’s Daily China” мэдээлжээ. Уг дуранг өдөр бүр хоёр мянган хүн үнэгүй үзэх боломжтой аж. “Fast” нь дэлхийн хамгийн мэдрэмтгий радио дуран авиа гэж тооцогддог бөгөөд инженерүүдийн үзэж байгаагаар, уг дуран нь саран дээр гар утасны дохиог ч барих чадалтай ажээ. Уг дурангийн ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүйн тулд үзэгч, сонирхогчид телескопийн талбай руу орохын өмнө бүх гар утас, дижитал гэрэл зургийн болон дүрс бичлэгийн камер, зэргээ бүгдийг нь тайлж үлдээх ёстой юм. Уг дуран авиаг өнгөрсөн оны есдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд одоогоор мэдэгдэж буй оддоос хоёр дахин илүү тооны оддыг нээн илрүүлж чадах учраас таталцлын долгионы судалгаа, харьцангуйн ерөнхий онолын судалгаанд үсрэлт дэвшил гарна гэдэгт эрдэмтэд итгэлтэй байгаа юм.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ