Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнөөдөр Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Раул Консепсион болон “Генетикийн инженер, биотехнологийн төв”-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг манай хоёр орны эрүүл мэндийн салбарын хооронд харилцаа, хамтын ажиллагаа хөгжсөнөөр Монгол Улсын анагаах ухааны салбарт шинэ дэвшилтэт техник, технологи, эмчилгээний шинэ арга хэлбэр нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна хэмээн хэллээ.