Олон улсын эрүүл мэндийн дүрмийн хэрэгжилтийн ҮНЭЛГЭЭНД бэлтгэж байна



Дэлхийн эрүүл мэндийн 58 дахь удаагийн чуулганаас 2015 оны тавдугаар сард Олон улсын эрүүл мэндийн дүрэм /ОУЭМД/-ийг баталж, 2007 оны долдугаар сард хүчин төгөлдөр болсон билээ. ОУЭМД-ийн зорилго нь олон улсад халдварт өвчний дэгдэлт, нийгмийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, үндэсний болон олон улсын хэмжээнд салбар хоорондын үр дүнтэй арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх, мэдээллийг цаг тухай бүрт нь дамжуулах үүссэн эрсдэл, үйл явдлыг хянгалтад авахад чиглэгдсэн байдаг.

2011 оноос Халдварт өвчин судлалын Үндэсний төв /ХӨСҮТ/ нь ОУЭМД-ийн үндэсний зохицуулагч байгууллага бөгөөд түүний захирал нь үндэсний зохицуулагчийн  үүргийг гүйцэтгэж ирсэн билээ. ОУЭМД-ийн хүрээнд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс жил бүр зохион байгуулагддаг үндэсний зохицуулагчийн харилцаа холбоо, бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааны ''Кристал дасгал сургуулилтад'' 9 дэх жилдээ (2016 онд) амжилттай оролцсон байна.

2015 онд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар ОУЭМД-ийн  чадавхыг хөндлөнгийн үнэлгээний зарчмаар хийх зөвлөмж гаргасны дагуу 2017 оны тавдугаар сард манай улс энэхүү үнэлгээнд хамрагдахДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 3 дахь орон болж, бэлтгэл ажилдаа ороод байна. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийнхөн 2016 оны арваннэгдүгээр сард өөрсдөө ОУЭМД-ийн чадавхаа үнэлж, 2017 оны хоёрдугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүдтэй хамтран дахин үнэлгээ хийж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлын чадавхыг сайжруулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 2015 онд Дэлхийн эрүүл мэндийн чуулганаар ОУЭМД-ийн  чадавхыг хөндлөнгийн үнэлгээний зарчмаар хийх зөвлөмж гаргасны дагуу 2017 оны тавдугаар сард манай улс энэхүү үнэлгээнд хамрагдахДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн 3 дахь орон болж, бэлтгэл ажилдаа ороод байна. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийнхөн 2016 оны арваннэгдүгээр сард өөрсдөө ОУЭМД-ийн чадавхаа үнэлж, 2017 оны хоёрдугаар сард ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн мэргэжилтнүүдтэй хамтран дахин үнэлгээ хийж, салбар хоорондын хамтын ажиллагаа, бэлэн байдлын чадавхыг сайжруулах бэлтгэл ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ