Автобусны хөдөлгүүр, бүхээгийн хэсэгт гал тархсан байсан



Автобус нь 2007 онд Солонгос улсад үйлдэврлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол Улсад орж иржээ -

 

Нийслэлийн тээврийн газар болон Нийслэлийн Онцгой байдлын газраас хамтран шатсан автобусны талаар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Сансарын тунель, Баянцээлийн автобусны буудлын орчимд Баруун салаа-Халдварт /Ч-41/ чиглэлийн том оврын автобус шатсан осол өнөөдөр гарсан юм. Дуудлага 09:37 минутанд ирсэн бөгөөд гал гарах үед гэмтэж, бэртсэн хүн байхгүй юм.

Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар “Өнөөдөр өглөө Баруун салаа-Халдварт-Их тойргийн чиглэлд явж байсан 3671 УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд гал гарсан.Ойролцоогоор 6-7 хүн зорчиж явсан. Зорчигчдоос гэмтэж бэртсэн, гал түймэртэй холбоотойгоор угаартсан хүн байхгүй.

Автобус нь 2007 онд Солонгос улсад үйлдэврлэгдсэн, 2016 оны тавдугаар сард Монгол Улсад импортоор орж ирж, автобаазад зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байсан тээврийн хэрэгсэл байгаа.

Өглөө бүр техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж, гаргах шалгах механик бүх автобаазуудад байдаг. Хөдөлгөөний аюулгүй байдлын үүднээс тормоз, гэрэл дохио, өнгө үзэмжийг шалгадаг боловч далд цахилгааны талыг шалгах боломжгүй байдаг.

Тухайн үед Чингэлтэй дүүргийн Онцгой байдалд дуудлага өгч, 09:43 минутын үед гал унтраах анги очиж, бүрэн унтрааж дуусгасан. Одоогийн байдлаар гэмтэл хохирлын зэргийг тогтоох боломжгүй байна” гэлээ.

"Хөдөлгүүрийн хэсгээс гал түймэр тархсан байна гэсэн дүгнэлттэй байна"

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ