Мөн АН-ын үед Чингис бондыг салхинд хийсгэсэн гэж мэдэгдсэн. Тийм зүйл байхгүй. 2012-2016 оны үед хамтарсан засаг барьж байсан. Голлох экспортын бүтээгдэхүүний үнэ өнөөдрийн ханшнаас 2-5 дахин унасан байсан. Энэ үед Ардчилсан нам тухайн үеийн МАН-ын халамжийн зорилгоор зээлсэн Оюутолгой, Чалько зэрэг компаниас зээлсэн нийт төлбөрийн 80 орчим хувийг төлж барагдуулсан. Чингис бондоос гаргасан 1.5 тэрбум ам.долларын хувьд 21 аймгийг авто замаар холбох төсөл хэрэгжсэн. ТЭЦ 3, 4-ийг өргөтгөсөн, 80 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулсан. Цаашид МАН энэ мэт худал мэдээлэл хийж Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа хийхээ зогсоох хэрэгтэй. Эдийн засаг байдал сайнгүй байгаа энэ үед МАН 2016 оны сонгуульд иргэддээ амалсан амлалтаа биелүүлж, өрийг өрөөр дарах биш, эдийн засгийн өсөлтөө хангаж өр, зээлээ дарах ёстой” гэсэн юм.
Мөн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Зүүн хойд Ази болон манай бүс нутгаар айлчлал хийсэн. Токио, Бээжин, Сөүл гээд гурван газар буусан. Харамсалтай нь Улаанбаатарт буусангүй. Энэ бол Гадаад харилцааны яамны санаачлага муу байгаатай холбоотой. Гурав дахь хөршийн бодлогоо хойгуур тавьснаас болж АНУ-ын шинэ Төрийн нарийн бичгийн дарга Улаанбаатарт ирсэнгүй. Цаашид Гадаад харилцааны яамныхан идэвхитэй ажиллах ёстой гэж АН-ынхан үзэж байгаа гэлээ. Ерөнхий сайд асан С.Баярыг элчин сайдаар томилогдсоныг эсэргүүцэж Лондонд жагсаал хийж байгаа. Үүнийг Ардчиллын соёлд суралцсан шинэ үе бий болж байна гэж үзэж байгааг нарийн бичгийн дарга О.Магнай хэлсэн юм. Иргэдийн үзэл бодлоо илэрхийлсэнтэй холбогдуулан ямар нэгэн дарамт учруулсан, дипломат албан тушаалтныг эргүүлж татах хүртэл арга хэмжээ авахын төлөө АН ажиллана гэлээ.