3 дугаар сарын 24-ний өдөр буюу “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулав.
2017 оны 2 дугаар сарт нийслэлийн 6 дүүргийн өрхийн эмч, сувилагч нарын чадавхи сайжруулах сургалтыг зохион байгуулсан юм. Глобаль сангийн дэмжлэгтэйгээр Өрхийн эрүүл мэндийн төвд сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлж эхлээд 8 жил болж байгаа юм. Сүрьеэгийн өвчлөл өндөртэй нийслэлийн 8 дүүрэг 7 аймгийн 168 ӨЭМТ-д сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, иргэдийн чирэгдлийг багасгах, иргэдэд сүрьеэгийн тусламж үйлчилгээг ойртуулах, сүрьеэгийн диспансерийн ачаалалыг бууруулах зорилготой юм.
ӨЭМТ-д сүрьеэг эрт илрүүлэхийн тулд уушигны эмгэгтэй хүнийг сэжиглэж аймаг дүүргийн сүрьеэгийн диспансерт илгээх, эсвэл ӨЭМТ дээрээ цэрний сорьц авч зөөх, сүрьеэ өвчин илрээд сөрөгт шилжсэн тохиолдолд ӨЭМТ –д эм уулгах, сүрьеэтэй өвчтний хавьтлыг урьдчилан сэргийлэх үзлэгт оруулах, иргэдэд сүрьеэ өвчнөөс сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгаа хийх ажлуудыг хийж хэвшээд байна. ГС дэмжлэгтэй 2016 оны 07 сарын 1-нээс 2017 оны 07 сарын 1 хүртэл “сүрьеэгийн тохиолдлыг илрүүлэх дадлыг дэмжих замаар тус өвчинтэй тэмцэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өвчтөн-төвтэй нэгдсэн халамж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх ажиллагааг бүрдүүлж, хэвшүүлэх, эмийн дасалтай сүрьеэгийн аюулд анхаарал хандуулж ажиллах” төсөл хэрэгжиж ӨЭМТ –д үзүүлэх сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах юм.