Төрийн өмчит компаниуд шалгалтад бүдэрчээ



Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 21 аймгийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, орон нутгийн өмчит болон орон нутгийн оролцоотой компанийн санхүүд шалгалт хийжээ.

Шалгалтад хязгаарлагдмал хариуцлагатай 18 компани, гурван хувьцаат компани, нэг нөхөрлөл, 138 үйлдвэрийн газар хамрагдсан байна. Тэдгээр нь өнгөрсөн онд 105.6 тэрбум төгрөгийн орлого олсон ч 111.9 тэрбум төгрөгийн зардал гаргаж, 7.9 тэрбумын алдагдалтай ажилласан нь шалгалтын явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, нийт 160 аж ахуйн нэгжээс 94 хуулийн этгээд буюу 60 хувь нь алдагдалтай ажилласан байна.

Дашрамд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар уг шалгалтыг хийжээ.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ