Ц.Түвшинжаргал: Карт борлуулах, цэнэглэх цэгийг 31-ээр нэмнэ



“Улаанбаатар смарт карт” компанийн Тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргалаас дараах зүйлийг тодрууллаа.

-Нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцгийг ирэх сарын 1-нээс авч, зөвхөн картаар үйлчилдэг болно гэж танайхаас мэдээлсэн. Яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?

-2015 оны долдугаар сарын 29-нөөс нийтийн тээвэрт цахим карт нэвтрүүлсэн. Карт хэрэглэгчдийн тоо нийт зорчигчийнхоо 90 хувьд хүрсэн тохиолдолд бэлэн мөнгөний хайрцаггүй болгох төлөвлөгөөтэй байлаа. Харамсалтай нь, картаар үйлчлүүлэх иргэдийн тоо өсөж буй ч 90 хувьд хүрээгүй.

Сүүлдээ жолооч нар орлогоос хулгайлах, иргэд хуурамч, тал, дутуу мөнгө хайрцагт хийх нь олширсон. Орлогын 30-40 хувиа алдаж байна гэсэн судалгааг Нийтийн тээврийн газраас гаргасан. Үүнээс гарахын тулд нийтийн тээврийн үйлчилгээнд зөвхөн картаар зорчуулах шийдвэр гаргаад байна. Ингэснээр орлого сайжирч, төсвөөс гарч буй мөнгөний зарцуулалт буурна гэж үзсэн.

-Автобусны хайрцгийг авч эхэлсэн үү?

-Ирэх бямба гаригийн өглөө гэхэд бүх автобус бэлэн мөнгөний хайрцаггүй үйлчилгээнд гарна.

-Карт борлуулах, цэнэглэх цэг хан-

галтгүй байгаа. Ялангуяа амралтын өдөр тэдгээр цэг ажилладагүй, зарим нь “мөнгө дууссан” гээд цэнэглэдэггүй шүү дээ. Энэ нь иргэдэд чирэгдэл учруулж болох юм.

-Улаанбаатарт карт борлуулах, цэнэглэх 449 цэг ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын 1 гэхэд 31-ээр нэмж, 480 цэг болгоно. Эдгээр цэгийг өглөө 06.00, орой 19.00 цагаас хойш ажиллаж, карт цэнэглэвэл хоёр хувийн урамшуулал олгохоор болсон. 3600 төгрөгийн үнэтэй картыг 2000 болгож хямдрууллаа.

Мөн нийтийн тээврийн төлбөрийн картын төрлийг нэмэгдүүлж байна. Хураамжаа (25.000 төгрөг) төлөөд сарын турш хязгааргүй зорчих, банкны тусгай дансанд мөнгө шилжүүлж, гүйлгээний утга дээр нь картын дугаараа бичсэнээр автоматаар сунгаж, ашиглах карт гаргасан. Үүнийг манай компанийн Хэрэглэгчийн төв болон нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбараас авах боломжтой.

-20 мянган карт үнэ төлбөргүй тараана гэл үү?

-Тийм ээ. Нийслэлийн Тээврийн газар, хороодтой хамтран амьжиргааны түвшин доогуур иргэдэд карт үнэгүй тараана.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ