СЗХ Япон улсын санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ



Санхүүгийн Зохицуулах Хороо Япон улсын Санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтран ажиллах хүрээгээ тэлэх боломж бүрдлээ. Дээрх хоёр байгууллагын хамтран байгуулсан харилцан ойлголцлын баримт бичгийг шинэчилснээр зөвхөн үнэт цааснаас гадна банкнаас бусад бүх салбарт Япон улсын туршлагыг судалж, нэвтрүүлэх боломжтой гэж харж байна. Мөн хүний нөөцийн дадлага сургалтаар хамтын ажиллагаа хязгаарлагдахгүй, хил дамнасан санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой талаар Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцолж байна. Япон улсын санхүүгийн үйлчилгээний агентлаг нь банкны болон банкны бус салбарыг аль алийг нь зохицуулдаг толгой байгууллага юм. Өөрөөр хэлбэл дэлхийн "Мега банк" гэгддэг “Mitsubishi UFJ”, “Bank of Tokyo”, “Sumitomo Mitsui”, “Mizuho Bank”-ийн үйл ажиллагааг хянаж байдгаас гадна дэлхийд дөрөвдүгээрт орох Токиогийн Хөрөнгийн бирж буюу Тошогийн үйл ажиллагааг хянаж байдаг байна. Санхүүгийн Зохицуулах Хороо анх 2014 онд Японы Санхүүгийн үйлчилгээний агентлагтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж байжээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ