Японы хүн амын тоо анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ



Японы хүн амын тоо анх удаагаа буурсан үзүүлэлттэй гарчээ.

 

Тэрээр анх 1920 оноос хүн амын тооллого явуулж эхэлснээс хойш 2015 онд явуулсан хүн амын тооллогын дүнг үзвэл, тус улсын хүн амын тоо өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний байдлаар 127.9 сая байжээ. Энэ нь 2010 оныхоос 0.8 хувиар буурсан үзүүлэлт аж. Хүн амын тооллогод Японд гурван сараас дээш хугацаагаар амьдарч байгаа гадаадын иргэнийг ч мөн хамруулжээ.

 

Тус улсын хүн амын 61.8 сая нь эрэгтэйчүүд, 65.2 сая нь эмэгтэйчүүд аж. 65 ба түүнээс дээш насны хүмүүс нийт хүн амын 26.6 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн япон хүн тутмын нэг нь энэ насны бүлэгт хамрагдаж байгаа юм. Тус улсын 47 мужийн 39-д нь хүн амын тоо буурсан үзүүлэлттэй гарчээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ