Монгол Улс дэлхий нийтэд агаарын замын шинэчлэлээ зарлав



-Хамгийн урт агаарын замыг нээлээ-

Монголын иргэний нисэхийн салбар нэгэн шинэ хуудсаа өнөөдөр нээлээ.

Монгол Улс өнөө өглөө /2017.03.30/ 08:00 цагт шинээр долоон агаарын зам нээж, шинэ замын анхны зорчигч нь Германы чартер B777 онгоц боллоо.

“Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” хэмээх баримт бичигт дурдсны дагуу гурван шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлэх ажлын хоёр дахь шат нь ийнхүү хэрэгжиж байгаа аж.

PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигаци бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог. Учир нь энэ навигацийн тусламжтай нисч буй онгоц хиймэл дагуулаас байршлын мэдээллээ авч, зарим тохиолдолд газартай холбогдох шаардлагагүйгээр нисдэг аж. Тийм ч учраас илүү өндөр нарийвчлалтай байршлаа тодорхойлон нисдэг болохоор газарт байрлах нэг цэгээс нөгөө цэг рүү нисэх шаардлагагүй болно гэсэн үг юм байна.

Монгол Улс ийн агаарын долоон замаар бүл нэмснээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносч, тэр хэрээр нислэгийн цаг багасаж, түлш зарцуулалт буурна. Түүнчлэн улсын сан хөмрөгт ч тодорхой хувь нэмэр болно гэдгийг албаны хүмүүс тодотгож байна.

Одоогоор Монгол Улсын хамгийн урт агаарын зам 1635 км болж байгаа бөгөөд дараагийн ээлжинд хөндлөн чиглэлийн урт замууд нээх зорилт тавин ажиллаж байгаа ажээ.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ