Хурлын үеэр эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Монголд хийгдсэн шинжилгээ бусад оронд очоод үзүүлэхэд яагаад оношийн зөрүү гардаг вэ? Энэ л асуудлыг шийдэхэд өнөөдрийн теле хурлын ач холбогдол оршиж байна. Манай салбарын гол суурь судалгаа, хөгжил дэвшил болсон эмгэг судлалыг хөгжүүлэх нь чухал. Тийм ч учраас Эмгэг судлалын үндэсний төвд өнгөрсөн 11 дүгээр сард хамгийн сүүлийн үеийн, өдөртөө 60-80 шинжилгээ унших хүчин чадал бүхий телепатологийн микроскоп авч өгсөн. Энэ нь нэг удаа 4 слайд зэрэг уншиж, интернэтээр хүссэн газартайгаа холбогдон саналаа солилцож, эцсийн оношийг тавих боломжийг бүрдүүлсэн том алхам болсон гэв.
Уг хуралд 21 аймгийн эмч, эмнэлгийн дарга нар, нийслэл болон ЭМЯ-ны харьяа эмнэлгийн удирдлагууд, эмч нар оролцлоо.