"New Face " уралдаант наадам 15 дахь жилдээ зохион байгуулагдана



Хүүхэд залуучуудын гоо зүйн хөгжлийн "Эра" төвөөс зохион байгуулдаг "New Face" оны шилдэг дүр төрх шалгаруулах 15 дахь удаагийн уралдаант наадам энэ сарын 15-нд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-д болно.

Энэхүү уралдаант наадам нь телевиз, кино дэлгэц, загварын тайзнаа шинэ дүр төрхийг тодруулдгаараа онцлогтой.  Жил бүрийн шинэ дүр төрхүүд сонгогдсон аж ахуйн нэгж, компани, продакшны нүүр царай болохоос гадна дэлхийн агентлагуудтай хамтран ажилласаар ирсэн уламжлалтай.  Энэ жилийн хувьд залуус  "Хотын соёлд залуус бидний оролцоо" уриатай оролцож байгаа юм.  Оролцогчдын дунд хотын соёлын талаарх  илтгэлийн уралдаан зарлаж, мэтгэлцээний хэлбэрээр санал солилцох, хувь хүний төлөвшил бие авч явах соёл зэрэг хичээл орж буйгаараа өмнөх  жилүүдээс онцлог юм.

Мөн уралдаант наадамд оролцогсод сарын турш нэг баг болон бэлтгэл сургуулилт хийхийн зэрэгцээ биеэ авч явах соёл, тайз, дэлгэц, загварын хичээлийг  шилдэг загвар өмсөгчид, мэргэжлийн багш нараар заалган хичээллэж өнгөрүүлдэг.

Тус наадмын ялагчдаас дурдвал "Дэлхийн Мисс"  тэмцээний Монгол дахь үндэсний ялагч Э.Сэлэнгэ, Б.Батцэцэг нар юм.

"Эра" төвийн хувьд 2001 онд оны шилдэг дүр төрх шалгаруулах "New Face"уралдаант наадам, анхны "Lingerie show", "Бяцхан мисс"  уралдаант наадмыг зохион байгуулсаар ирсэн.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ