НИЙТИЙН ТЭЭВЭР: “Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна



Нийтийн тээвэр цахим картаар үйлчилж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НЗД-ын орлогч П.Баярхүү болон албан бусад хүмүүс өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд дүн тавихаар  автобусаар зорчлоо.

 

Тэрбээр, Сүхбаатарын талбайн автобусны буудлаас угсраа автобусанд сууж, Багшийн дээд сургуулийн буудал, бонтаник чиглэлээр явлаа.  Зам зуур зорчигчидтой ярилцаж, бэлэн мөнгөний машиныг авсан нь оновчтой ажил болсон талаар ярьж байв.

Засаг дарга ч, иргэд ч ялгаагүй бэлэн мөнгөний хайрцгийг авсан нь оновчтой ажил болсон гэж байв. Харин Улаанбаатар хот хэзээ дэлхийн бусад улсын нийслэлтэй адил асуудалгүй нийтийн тээвэртэй болж, иргэд нь автомашинаас автобусыг илүүд үздэг болох талаар Нийслэлийн засаг дарга С.Батболд “Банкны карт, утас цэнэглэгч карт зэрэг бүхий л төрлийн картаар төлбөр хийх боломжийг бий болгох, түүнчлэн нэг удаагийн карттай болгох зэрэг ажлыг судалж, Нийтийн тээврийн сүлжээг боловсронгуй болгох талаар бид ажиллаж байна. Хотын төвийн  чиглэлд олон автобус явж байгаа ч алслагдсан дүүргүүдэд автобус бага байна гэсэн гомдол ирдэг. Мөн нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цаг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан нийтийн тээвэрт бас ямар өөрчлөлт хийж болох талаар ажлын хэсэг судалж байна. Манай улсад метро байгуулах нь өртөг өндөртэй байна гэсэн. 2025 оноос хойш энэ асуудлыг ярьж болно. Эхлээд автобусаа хуваарийн дагуу явуулдаг болгох хэрэгтэй. Тиймээс наана нь тусгай замын автобусны дөрвөн шугамыг ашиглалтад оруулна. Энэ шугамаараа трамбай явуулах боломжтой" хэмээлээ.

Мөн нийтийн тээврээр зорчиж иргэдийн үзэл бодлыг сонсохоос гадна зарим нийтийн тээврийн бааз, газруудын үйл ажиллагаатай танилцсан юм.

Нийтийн тээвэрт өөрчлөлт хийж байна уу гэвэл тийм. Цахим картын систем буюу илүү ухаалаг, соёлтой үйлчилгээг нэвтрүүлэх гэж сүүлийн жил гаруйн хугацаанд хичээж байна. Иргэд урд хаалгаар ороод, хойд хаалгаар буудаг боллоо. “Алив мөнгөө” гэж нэхүүлэхгүй цахим карт уншуулдаг боллоо. Дэвшил гарч байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл хүртээмж, үйлчилгээ сайжирсангүй. Энэ тал дээр нийслэлийн удирдлагууд анхаарах байх гэж иргэдийн зүгээс хэлж байлаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ