“Өргүй монголын төлөө 218.1 үндэсний хөдөлгөөн”-өөс өнөөдөр “ХасБанк”-д шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэд төгрөгийн ханшийн уналтаас болж орон сууц зээлээр авсан иргэд өнөөдөр авсан байраа хэд дахин нугалж төлж байгааг эсэргүүцэж байгаа юм байна.
Тэрбээр тус хөдөлгөөний тэргүүн Б.Төмөрдөш "Саяхан оффшорчдын эсрэг том жагсаал болсон. Энэ жагсаал дээр манай ард түмэн нэг зүйлийг дутуу ойлгоод байна. Монголоос мөнгөө хулгайлаад гарсан оффшорчдын мөнгийг авчир гэж шаардлага тавиад жагсаад байгаа боловч Монголд харийн оффшорчид орж ирчихээд банк байгуулаад биднийг мөлжөөд байгааг ярихгүй байгаа. ХасБанк бол 100 хувь оффшор банк. Өөрөөр хэлбэл даян дэлхийн хулгайч нар Монголыг эзэнгүйг далимдуулж өндөр хүүтэй мөнгө хүүлээд байж байна. Дотоодын болон гадаадын оффшорчдын бүрэн мэдэлд манай улс орчихоод байна. Дөнгөж сая Засгийн газар Евро бондын 600 сая долларын зээлийг Хуралдай бонд гэдэг нэрээр шинэчилж зээл сунгалаа гээд байгаа. Ам.доллар 1250 төгрөг байхад Сү.Батболдын Засгийн газар 600 сая доллар буюу 784 тэрбум төгрөгийн зээл авсан. Төгрөг 1250 байхад авсан 780 тэрбум төгрөгийн зээлийг 1.5 их наяд болгож дахиад 5.75 хувийн хүүг нь 8.75 хувийн хүүтэй болгож сунгачихаад гавьяа байгуулсан юм шиг сууж байна. Ирээдүйд ам.долларын ханш 3000, 4000 болоод ирэхээр энэ зээлийг бид төлж чадахгүй. Чингис Бондын 4.1 хувийн хүүг өнөөдөр ханшийн уналтаар тооцоод үзэх юм бол жилийн 89 хувийн зээл болчихсон явж байгаа. Дахин анхааруулахад оффшорчид Монголд орж ирээд үүрлэчихсэн, банкны эзэд болчихсон байна. Мөн тэд Монголын хууль эрх зүйн орчныг нулимаад Иргэний хуулийн заалтыг тоохгүйгээр зөрж харилцагч болон зээлдэгчдэд дарамт өгөх маягаар сөрөг нэхэмжлэл гаргаж, аваагүй зээлийг нь төлүүлэхээр улайрч байна" хэмээлээ.
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа