Хуульчдын төлөөлөл болох Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ц.Монгол , хуульч Д.Чилхаажав нар оффшорын асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Оффшор бүс нь татвараас бултах, мөнгө угаах, татвараас зайлсхийж нуугдах, хууль бусаар хөрөнгөжих, алан хядах үйл ажиллагааг санхүүжүүлдэг тухай хурлын эхэнд онцлон одоогийн байдлаар 260 gigabyte бүхий 2.5 сая баримт мэдээлэлд 170 орны 130 мянган хүний 11.5 их наяд ам.доллар оффшорын бүсэд эргэлдэж байгааг ярилаа.
Тухайлбал, Сингапур, Хонгконг, Дубай, Бермуд, Сицилл, Бахамын арал, Белиз, Швейцарь, Бермуда, Кэйманы арлуудаас гадна олонд танигдаагүй төвүүд Мавритус, Даблин зэрэг 50 гаруй орон оффшор банктай.
Харин Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн байгууллага 2016 оны тавдугаар сард зөвхөн дэлхийн 21 оффшор бүсийн 214 мянган данс эзэмшигчдийн нэрсийг дэлгэснээс Манай Улсын 49 иргэний данс илэрсэн гэх мэдээлэл гарсан. Иймээс дэлхий даяар үүнийг эсэргүүцэж, улс орнууд оффшор данстангуудад хатуу хариуцлага тооцож, хэрэг үүсгэж, шалгаж эхэлсэн. Харин манайд энэ асуудал хуулийн дагуу шалгагдахгүй байгааг хуульчид хэлж байна.