“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг баталлаа



Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг баталж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулж байхыг холбогдох сайд нарт даалгалаа.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг 4 зорилт 31 үйл ажиллагааны хүрээнд 2017-2020 онуудад хэрэгжүүлнэ. Улс орон даяар 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх бөгөөд 40-65 насны иргэдийн хепатитийн В, С вирүсийн илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцна. Цаашид үе шаттайгаар бүх иргэдээ хамруулах зорилттой гэдгийг цохон хэллээ.

Уг хөтөлбөрийг 2020 он хүртэл хэрэгжүүлснээр хепатитийн вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, С вирүсийн халдварын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаантай нас баралтыг эрс бууруулах юм.

Хөтөлбөрийн хүрээнд хепатитийн вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг, дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал, хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажил хийхээр тусгасан.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт 226 тэрбум гаруй төгрөгийн 24 хувийг улсын төсвөөс, 68 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас, найман хувийг бусад эх үүсвэрээс гаргахаар тооцоолсон юм.

 
 
 
 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ