Б.Лхагважав:МҮХАҮТ-ийн төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, тохиролцоонд хүрлээ



МҮХАҮТ-ийн төлөөлөл УИХ-ын дарга М.Энхболдтой уулзаж, тохиролцоонд хүрчээ.

 

Танхмийн зүгээс татвар нэмж, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй байхыг уриалж, шаардлага хүргүүлсэн билээ. Шаардлагад найман төрлийн зүйл заалт байсан юм.

Энэ талаар МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважав “Бид найман төрлийн шаардлага хүргүүлсний тав нь төрийн менежменттэй холбоотой асуудалд чиглэгдэж байсан. УИХ-ын даргын онцлон тэмдэглэснээр дөрөвдүгээр сарын 28-нд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гэрээ хийсний дараа төрийн өмчит компаниудад аудит оруулъя. Эндээс гарч ирсэн дүр зургаар шинээр загвар болгох тухай ярилцъя гэсэн. Өөрөөр хэлбэл, ирэх аравдугаар сарын 1 гэхэд аудитын дүн гарч төрийн өмчит компаниудын менежмент тодорхой болох ёстой. Татварыг хуулиудыг багцаар нь өөрчлөх асуудал яригдах байх. Бид үүнийг харж байгаад болохгүй бол шаардлагаа дахин тавина” гэлээ.

Мөн МҮХАҮТ-аас өнөөдөр Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр төлөвлөөд байсан ч үүнийгээ цуцалсан байна.  

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ