Онцгой байдлын газрын удирдлагуудтай цахим хурал хийж байна



Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай, Улсын нөөцийн тухай болон бусад хууль тогтоомж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүнг танилцуулах, Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан заавар зөвлөмж, үүрэг даалгавар өгөх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас Төв, орон нутгийн Онцгой байдлын газрын дарга нарт үүрэг, чиглэл өгөх цахим хурлыг өнөөдөр зохион байгуулж байна.

Цахим хурлыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох, ЗУГ-ын дарга, хурандаа Л.Болдбаатар, ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, ГТТГ-ын дарга, хурандаа С.Залуухүү, УНХТГ-ын дарга, хошууч Я.Гантөмөр нар удирдан явуулж байна.

Хурлын үеэр төв, орон нутгийн Онцгой байдлын газрын дарга нарт Гамшгаас хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар мэдээлэл өгөх, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаал, удирдах ажилтны стратегийн цугларалтын үеэр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн хэрэгжилттэй танилцах юм.

Мөн Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан бүсийн төвийн ажиллах журмыг танилцуулж, ажлын байрны тодорхойлолтыг танилцуулах, шинэчлэгдсэн бүтэц орон тоогоор орон нутгийн Онцгой байдлын газрын харьяа улсын нөөцийн анги, салбар харьяалагдах болсон талаар мэдээлэл, үүрэг чиглэл өгөх юм.

Цахим хурлыг зүүн, өмнөд, баруун, хойд бүс гэсэн бүсийн төвүүдэд хуваан явуулж байна.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ