1. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байх. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд буюу сайд нараа өөрөө нэр заан дэвшүүлж, УИХ-д танилцуулснаар батламжилдаг байх. Засгийн газрын бүтцийн хувьд яамдыг нэр заан оруулах. Тухайлбал, Засгийн газар 12 яамтай байх бөгөөд түүний ёсөн яамыг нэр зааж оруулж өгөх. Гурван яамыг тухайн үед нь оруулдаг байх.
2. Ерөнхийлөгч Засгийн газар хоорондын харилцааны тэнцвэрийг хангах. Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал.
3.Төрийн албанд тогтвортой, шатлан дэвших зарчимтай тогтолцоог бий болгох асуудлыг Үндсэн хуульд заах. Төрийн албаны зөвлөлийн статусыг хараат бус болгох.
4.Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийг төгөлдөржүүлэх хүрээнд аймгийн төвүүдийг хот болгох асуудлыг асууна. Дүүрэг, аймгийн баг хорооны Засаг даргыг ИТХ томилдог болох, эсэх.
5.Төрийн хариуцлага, шударга ёсны асуудлыг Үндсэн хуульд оруулах. Төрийн хариуцлага, хяналт, тогтолцооны асуудлыг тодорхой болгох, төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий нь чухал гэж үзээд оруулсан байна.
6. Монгол Улсын парламентын тогтолцоог өөрчлөх үү, эс өөрчлөх үү.