Тус хурлыг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, МУ-ын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд та бүхний туслалцаа, дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Эрүүл мэндийн салбарт засаглалыг хөгжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, аюулгүй байдлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, салбарын мэдээллийн технологи, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр гадаадын улс, олон улсын байгууллагын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн санхүүжилтээр 20 орчим томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна.
Эдгээр төсөл хөтөлбөрүүдийн эдийн засгийн болоод бусад үр ашгийг дээшлүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, хоорондын уялдааг сайжруулах зорилгоор бид энэхүү хурлыг зохион байгуулж байна гэв.