У.Хүрэлсүх: Иргэний төлөө ажиллах нь төрийн байгууллагуудын үүрэг



Монгол Улсын Шадар сайдын удирдлага дор өнөөдөр “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөлийн анхдугаар хуралдаан болов. Хурлаар тус хөтөлбөрийн танилцуулга, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэж баталлаа.

Засгийн газраас 2016-2020 оны хооронд хэрэгжих “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг  баталсан. Шадар сайдын зүгээс уг  хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор хамаарах байгууллагуудад тодорхой асуудлаар чиглэл өгөн ажиллах юм.

Тэрбээр өнөөдрийн хурлын үеэр “Засгийн газраас баталсан Үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажил нь холбогдох сайд, хариуцлагатай албан тушаалтнуудын үндсэн үүрэг байдаг. Энэ үүднээс “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажилд холбогдох бүх төрийн болон төрийн бус байгууллагуудыг оролцуулах зайлшгүй шаардлага тавигдаж байна” хэмээн онцолсон юм.

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий зөвлөл нь бүх яамдын ТНБД нараас бүрдэж байгаа  бөгөөд тус хөтөлбөрийг хэрэгжиж дуустал 2020 онд хүртэл ажиллах юм. Зөвлөлийн анхдугаар  хуралдааны төгсгөлд тодорхой асуудлаар үүрэг чиглэл өгч, “Төр, засгийн байгууллагууд иргэний төлөө ажиллах ёстой. Тиймээс харилцаа, холбоогоо  сайжруулан, чиг үүргийнхээ дагуу иргэдийнхээ төлөө зарчимтай, эрх ашгийг нь хамгаалж ажиллах хэрэгтэй” хэмээн тодотголоо.

 
 
 
Эх сурвалж: Албан ёсны эх сурвалж 24tsag.mn

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ