Осолд өртсөн иргэдийн 8 нь хүүхэд байжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 8 осол, мөргөлдсөн 14 осол, онхолдсон 4, үл хөдлөх зүйл мөргөсөн 1 осол бүртгэгджээ.
Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
Тухайлбал, СХД-ийн нутаг Москвагийн гудамж “Lux oil” ХХК-ны урд замд T.Prius-20 маркийн автомашины жолооч Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож 10 сартай Г-н амь нас хохирч, 2 хүн гэмтсэн. Хэргийг Замын цагдаагийн албаны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байна.
Мөн БЗД-ийн нутаг Хонхорын зам “Бумбат” амралтын газрын урд замд N.X trail маркийн Д жолоочтой автомашин онхолдож зорчигч 18-19 насны 3 хүн гэмтсэн
Орон нутагын хувьд Төв аймгийн Сэргэлэн сумын “Довийн гуанз” гэх газар T.Prius-20 маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 44 настай Г-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймгийн Цагдаагийн газарт шалгаж байна.
Зам тээврийн осол гэмтлийн гол шалтгаан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хамгаалах бүс, хамгаалалтын малгай хэрэглэхгүй байх, хурд хэтүүлэх зэрэг байна.
Хурд хэтрүүэх нь олохи улс орны зам тээврийн осол гарах үндсэн хүчин зүйл болдог ба энэ нь шинэ, залуу жолооч нартай холбоотой байна. Хурдыг 1 км/цагаар бууруулахад зам тээврийн осол 4-5% буурдаг гэж олон улсад үздэг. Осол гарах үед автомашины хурд 30 км/цаг түүнээс бага хурдтай байхад осолд өртсөн явган зорчигч /бусад оролцогчид/-ын авсан гэмтэл нь үхэлд хүргэх эрсдэлд хүргэдэггүй. Өөрөөр хэлбэл автомашинаар худ багатай явах тусам хохирол бага учирдаг байна.
Тиймээс жолооч нараа замын нөхцөл байдалд хурдаа зөв тохируулан, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг тээвэрлэж яваа бол хамгаалах бүс, зориулалтын хамгаалалтын суудлыг тогтмол хэрэглэж хэвшихийг анхааруулж байна.