Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авахаар боллоо. "Айраг Төлбөр авах цэг"-ийг 2016 оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад оруулсан юм.
Тус төлбөр авах нэгж нь Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 103 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан "Олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөрийн хэмжээ"-ний дагуу зам ашигласны төлбөр хураамжийг “Замын сан”-д төвлөрүүлэн ажиллах аж.