УНТЭ-ийн өнгө төрхийг илэрхийлэгч нийт 95 асрагч,үйлчлэгчтэй



Өнөөдөр УНТЭ гэх өргөө гэрээ үргэлж өнгөлөг сайхан байлгадаг “Үйлчлэгч”  нартаа эмч эмнэлгийн ажилчид талархлаа илэрхийлдэг баярын өдөр.

УНТЭ-ээс гарч байгаа ахуйн болон аюултай, эрсдэлтэй зүйлстэй харьцаж, эмнэлгийн эрүүл ахуйг сайжруулах, эмнэлгийг ариутган цэвэрлэх хариуцлагатай ажил үүрэг гүйцэтгэдэг хүмүүс бол үйлчлэгч нар билээ.  Ийнхүү ерөнхий захирлын тушаалаар өнгөрөгч  жилээс эхлэн  уламжлал болгон энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон юм.  

УНТЭ –ийн өнгө төрхийг илэрхийлэгч нийт 95 асрагч, үйлчлэгчтэй.  Эмнэлгийн зүгээс  “Талархлын өдөр”-ийг угтан “Шилдэг  үйлчлэгчид”-ийг  шалгаруулах нэг сарын аяныг 3 дугаар сарын 10-наас 4 дүгээр сарын 10 хүртэл зарласан юм. Тэгвэл баярын энэ өдөр шилдгээ шалгарууллаа.

Шилдгээр:

1. Хамгийн ажил хэрэгч үйлчлэгчээр- тэргүүн байрыг Н. Заяахүү, дэд байрыг Б. Урантулга

2. Хамгийн эелдэг үйлчлэгчээр- тэргүүн байрыг Е. Уранчимэг, дэд байрыг Д. Мэндбаяр

3. Хамгийн цэвэрч нямбай үйлчлэгч ээр- тэргүүн байр  Б. Ууганцэцэг, дэд Ц. Мөнхцаргал

 

4. Хамгийн тусч, ажилсаг үйлчлэгч ээр- тэргүүн байрыг  Т. Нацагаа, дэд Б. Өлзий-Утас

5. Хамгийн идэвхитэй үйлчлэгч- тэргүүн байр Г. Мөнх-Эрдэнэ, дэд байрыг Л. Батцэцэг

Хамгийн хамгийн “ Шилдэг үйлчлэгч”-ээр дээрх номинацид хамгийн олон нэр дэвшсэн  үзүүлтээр Б. Урантулга шалгарлаа.

Мөн УНТЭ, эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчлэгчдээ Монголын Эрүүл мэндийн үйлдвэрчний холбооны хүндэт жуухаар Урантулга, Уранцэцэг, Баасанбадам нарыг, МЭМАҮЭХ-ны хүндэт тэмдгээр  Лхамсүрэн, Баярмаа нар шагнагдлаа.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ