2017 оны 4-р сарын 17-ны Даваа гарагт Цагдаагийн байгууллагын гудамж, замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 41 жолоочийг саатуулсан байна.
Замын цагдаагийн албаны ЖШУХ-т нийт 381 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 328 дуудлага ирсэн бол осол, хэргийн улмаас 7 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Үүний 2 нь сургуулийн насны хүүхэд байжээ. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн осол 4, мөргөлдсөн 9, онхолдсон 1 осол бүртгэгдсэнийг Замын цагдаагийн алба шалгаж байна.
Тухайлбал: