БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АН-ААС МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ



Өнгөрсөн гуравдугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргаар Б.Бат-Амгаланг томилсонтой холбоотойгоор нэлээд бужигнаан үүссэн. Тэгвэл Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн хэлж буйгаар дээрх үйл явдлыг Г.Атармаагийн хуурамчаар үйлдсэн албан бичгээс үүдэлтэй гэж үзсэн тул шалгуулж өгөх хүсэлт гаргахаар болжээ.
Г.Атармаа нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн хуралд МАН-аас нэр дэвшин сонгогдсон төлөөлөгч юм байна. Тухайн үед буюу хоёрдугаар сарын 24-нд Баянзүрх дүүргийн Иргэдийн хурал хуралдсан ч дан ганцхан МАН-аас сонгогдсон төлөөлөгчид хуралдаж, Б.Бат-Амгаланг тус дүүргийн Засаг даргаар томилуулах шийдвэр гаргаж, энэ тухай хүсэлтээ нийслэлийн Засаг даргад илгээсэн байна.

Гэхдээ энэ үед Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тамга нь Ардчилсан намаас сонгогдсон гишүүдэд байсан аж. Ийм байтал тэмдгийг нь хуурамчаар үйлдэн “Баянзүрх дүүргийн Засаг даргаар Б.Бат-Амгаланг томилж өгнө үү” гэх хүсэлтийг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн. Хотын дарга хуурамч тэмдгийг нь мэдэхгүй захирамж гаргасан гэнэ.

Ийм учраас хууль бус тэмдэг ашиглан хуурамч шийдвэр гаргуулахад хүргэсэн гэж үзэн, тус дүүргийн Ардчилсан намын гишүүд Г.Атармааг шалгуулах хүсэлт гаргахаар болсон нь энэ аж.
Мөн тэд дүүргийн Сонгуулийн хороо хууль зөрчиж байна гэж мэдэгдлээ.  Хууль зөрчиж байгаа Сонгуулийн хороог татан буулгах шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах шаардлага байна гэж тодотгов.

 

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ