НААД ЗАХЫН СОЁЛ: ЗООГИЙН ГАЗАРТ ХЭРХЭН БИЕЭ АВЧ ЯВАХ ВЭ?



Хэн нэгнийг зоогийн газарт хамт явахыг санал болгохдоо “Би таныг урьж байна” гэж хэлбэл зардлыг нь бүрэн даана гэсэн утга агуулдаг. Эмэгтэй хүн ажил хэргийн хамтрагчаа зоогийн газарт уриад мөнгийг нь төлж болно. Зоогийн газарт эрэгтэй хүн түрүүлж ордог, энэ үйлдлээр нь хэн зоогийн газарт ирэхийг санаачилсан, хэн төлбөрийг хийх гэж байгаа нь шууд ойлгогдоно.

-Олноороо зоогийн газарт ирэхэд хаалгач угтан авч байгаа бол эрэгтэй хүн эмэгтэй хүнийг урьж оруулна. Зоогийн газарт ороод эрэгтэй хүн сул суудлыг сонгоно.

-Үйлчлэгч хоол зөөн авчирч бүх хүнд тарааж дуусахаас өмнө, зочид юм уу хамт яваа хүмүүс ширээний ард суудлаа эзэлж амжаагүй байхад хоолонд гар хүрч идэж эхэлж болохгүй.

-Ширээн дээр гар утас зэрэг хоол идэхэд хамаарахгүй зүйлсийг тавьж болохгүй. Хоол идэхдээ тавагны хажууд тавьсан хоолны хэрэгслээс хамгийн захад тавьсан хоолны хэрэгслээс эхэлж хэрэглэнэ.

-Шөлтэй хоол идэж байхдаа тавгийг өөрийн биеийн зүгээс бага шиг дээш хөндийрүүлж шөлийг ууж болно. Өмнөө байгаа хоолыг амталж үзээгүй байхдаа давс нэмэх юм уу, халуун гич нэмж хийж болохгүй. Мөн халуун хоолыг үлээж болохгүй, хөрөх хүртэл нь хэсэг хүлээнэ.

-Том махыг зориулалтын хутгаар жижиглэн иднэ. Хүмүүс хоолоо гараараа барьж идэж байгаа нөхцөлд ч болж өгвөл сэрээ, хутгаар хоолоо идэхийг хичээвэл зохино. Хоолыг гараараа идэж байхдаа байдгаараа бөхийж, тохойгоороо дэргэд суугаа хүнийхээ орон зайд нэвтрэх хэрэггүй. Хоол идэж байхдаа талх, боов зэргийг гараараа жижиг жижиг хэсгээр хутгалан авч иднэ.

-Хоол идэхийн өмнө хутга, сэрээ, модон савх зэргийг арчих нь эвгүй. Хоолны хэрэгслийг хэрэглэж эхэлснээс хойш ширээн дээр тавихгүй, таваг дээр тавих хэрэгтэй.

-Ундааг заримдаа соруулаар сорж уух аятайхан байдаг, гэхдээ ундаагаа дуустал нь сорж уух хэрэггүй. Эс тэгвээс эвгүй дуу чимээ гаргаж, харилцан ярилцагчдынхаа анхаарлыг сарниулах болно.

-Хоол идэж байхдаа амны цаас байнга хэрэглэж, амаа зөөлөн дарж арчина. Гэхдээ амны цаасаар хуруунуудаа арчиж болохгүй. Амаа гараараа арчиж болохгүй бөгөөд амандаа хоолтой байхдаа ярьж болохгүй.

-Эмэгтэй хүн ширээнээс босоход эрэгтэй хүн даган заавал ширээнээс босно.

-Зоогийн газар хооллоод гарахдаа үйлчлэгчид урамшуулал өгөх болбол үнийн 10 хувиас хэтрүүлж болохгүй.

Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?

ЗӨВ Like an arslan post
ТААЛАГДЛАА Like an arslan post
ХАХА! Like an arslan post
ГАЙХАЛТАЙ Like an arslan post
ХАРАМСАЛТАЙ Like an arslan post
БУРУУ Like an arslan post

Репортлов

Шинэ мэдээ