"Дэлхийн мисс"-т эх орноо төлөөлсөн А.Баярцэцэг сайн үйлсийн аян эхлүүлээд байгаа билээ. Тэрбээр аяныхаа хүрээнд хувцас цуглуулсан байна. Энэ тухай тэрбээр "Хувцаснуудаа ялгаж дууслаа. 10 хоног зочид буудалдаа сайхан сэтгэлт хүмүүсээс маань хувцаснууд хүлээн авч, цуглуулж, хадгалж өгсөн Holiday Inn Ulaanbaatar зочид буудлынхаа хамт олонд болон угаалга, цэвэрлэгээг нь хийж өгч байгаа UB Express хими цэвэрлэгээ, угаалгын хамт олондоо баярлалаа. Ирсэн, ирж амжаагүй, хувцсаа хандивласан, найзууддаа хэл дуулгаж уриалсан, бидэнтэй холбогдсон бүх хүнд талархлаа.
Ирсэн хувцаснуудыг харахад хамгийн ихээр эмэгтэйчүүдийн хувцас ирсэн байна. Хамгийн бага нь эрэгтэй хүний хувцас. Цугласан хувцаснуудаасаа харж байгаад доорх газрууд болон хувь хүмүүст хандивлахаар шийдлээ. Үүнд:
1. ТҮК-ийн ажилчдад долоон хайрцаг
2. 30 гаруй өнчин хүүхдийг өргөж авч бие даан асарч буй өрх толгойлсон мундаг эгчид зургаан хайрцаг хүүхдийн хувцас, тоглоом
3. 10 гаруй өнчин хүүхдийг өргөж авч бие даан асарч буй өрх толгойлсон мундаг эгчид таван хайрцаг хүүхдийн хувцас, тоглоом
4. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд таван хайрцаг
5. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд таван хайрцаг
6. Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах төвд хүүхдүүдтэйгээ амьдарч буй ээжүүдэд долоон хайрцаг хувцсыг энэ бямба гарагт хүлээлгэж өгөхөөр боллоо. Машинтай явж өгч туслах хүмүүс байвал хэрэгтэй байгаа шүү" хэмээн бичжээ.
Эх сурвалж http://www.info.mn
Та энэ мэдээнд ямар үнэлгээ өгөх вэ?
ЗӨВ
ТААЛАГДЛАА
ХАХА!
ГАЙХАЛТАЙ
ХАРАМСАЛТАЙ
БУРУУ
Санал өгсөн танд баярлалаа